Dayansoft POS ашиглах зааварчилгаа


Шинэчилсэн:2023/06/21 Унших:3 мин 18 сек

Dayansoft POS програмыг сонгож үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа танд болон танай байгууллагад баярлалаа. Аливаа шинэ зүйлийг сурч мэдэх арга барил, сурах хурд хүн бүрт харилцан адилгүй байдаг. Жишээ нь, өөрөө ухаж, оролдож үзэх, уншаад дагаад хийх, бусдаар заалгах, бусдад зааж өөрөө сурах, видео зааварчилгаа үзээд сурах гэх мэт. Бид энэхүү Dayansoft POS програмын талаарх мэдлэгийн санг (Knowledgebase) манай системийг хэрэглэгч бүх хүнд зориулан хичээнгүйлэн бичсэн бөгөөд та текст мэдээллийг уншаад, видео зааварчилгааг үзээд өөрт хэрэгтэй, мэдээллээ авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Бид бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалт дээр тасралтгүй ажилладаг бөгөөд юу яаж өөрчлөгдөж сайжирсныг Dayansoft POS програмын сүүлийн шинэчлэлээр яг юу өөрчлөгдсөн бэ? линк дээр дарж танилцана уу.

Видео зааварчилгаануудтай танилцах бол доорх зураг дээр дарна уу. YouTube%20Logo1

Dayansoft POS програмд хийгдэх үндсэн үйлдлүүд:

  1. Өдрийн нээлт хийх, програмд дахин нэвтрэх.
  2. Бараа, үйлчилгээ сонгож шууд борлуулалт бичих. Түргэн хоол, урьдчилж төлбөрөө авдаг бизнесүүдэд энэ заавраар борлуулалтаа бичнэ.
  3. Захиалга үүсгэх, засах. Ресторан, караоке зэрэг урьдчилж захиалгаа аваад гарахдаа тооцоогоо хийдэг бизнесүүдэд энэ заавраар захиалгаа бичнэ.
  4. Төлбөр тооцоо хийж, баримт хэвлэх
  5. Өдрийн хаалт хийх

Dayansoft POS програмд хийгдэх бусад нэмэлт үйлдлүүд:

Dayansoft POS програмаас хийх боломжгүй, зөвхөн Dayansoft ERP системээс тохируулах боломжтой тохиргоонууд:

Dayansoft POS програмтай холбоотой бусад түгээмэл асуулт, хариултуудыг (FAQ) дараах линкүүд дээр дарж уншиж танилцана уу.

Даянсофт ХХК нь кассын төхөөрөмж, принтер, сканнер, компьютер зэрэг тоног төхөөрөмж нийлүүлдэггүй бөгөөд танай компанид зөвхөн өөрсдийн хөгжүүлсэн програм хангамжийг нийлүүлсэн болно. Иймд тоног төхөөрөмжийн гацалт, эвдрэл, шинэчлэлттэй холбоотой асуудлыг манай компани хариуцахгүй бөгөөд тухайн тоног төхөөрөмж, компьютерыг анх худалдан авсан байгууллага, хувь хүнд хандана уу.