Барааны үлдэгдлээр дотоод хөдөлгөөн


Шинэчилсэн:2022/09/12 Унших:0 мин 48 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод хөдөлгөөн -> Шинэ -> Үйлдэл -> Барааны үлдэгдлээс татах

Хэрвээ тухайн нэг хугацаагаарх бараа материалын данс дахь бүх бараа материалын үлдэгдлийг бүгдийг нь дотоод хөдөлгөөн цонхоор шилжүүлэх, өөрөөр хэлбэл нэг бараа материалын данснаас бүх үлдэгдлийг өөр данс руу шилжүүлэх бизнес хэрэгцээ (Салбар нэгж татан буугдах, шинэ салбар нээгдэх, Салбар нэгжийн байршил нүүж өөрчлөгдөх гэх мэт) шаардлага гарсан бол дараах зааврын дагуу дотоод хөдөлгөөн хийнэ үү.

Бараа материал -> Дотоод хөдөлгөөн -> Шинэ -> Барааны үлдэгдлээс татах товч дарна. Гэхдээ энэ цонх руу орохоос өмнө Дотоод хөдөлгөөний цонхонд хөдөлгөөн хийх огноогоо урьдчилан сонгох ёстойг анхаарна уу. Сонгосон огноогоорх үлдэгдлийг систем тооцож харуулна.

Барааны үлдэгдлийг огноогоор шүүж харахдаа:

Хөдөлгөөн бүртгэх бараануудаа жагсаалтаас сонгоод “Сонгох” товч дарна. “Сонгох” товч дарахад тухайн огноогоорх сонгосон бараануудыг, үлдэгдэл тоо хэмжээгээр Дотоод хөдөлгөөн цонхонд бөглөж харуулна. Нягтлан бодогч та өөрөө зарлагын баримтаа нягтлаад, засах, солих үйлдлээ хийгээд хөдөлгөөний баримтаа хадгална.