Харилцагчийн тооцоо харах, нэгтгэх


Шинэчилсэн:2023/11/22 Унших:0 мин 45 сек

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл -> Тооцоо товчоо

Энэ цонхонд харилцагчийн тооцоог тооцооны данс тус бүрээр товчоолж, бүлэглэж харуулна. Дурын хугацаа, дурын данс, дурын харилцагчаар шүүж харах боломжтой. Мөн томруулдаг шилэн дээр дарж тухайн нэг харилцагч, дансны хувьд цааш гүйлгээний жагсаалтыг шүүж харах боломжтой.

Харилцагч нартай тооцоо нийлэх үед энэхүү цонхыг ашиглах нь оновчтой. Мөн туслах журналгүй хөтөлдөг татварын болон бусад өглөг, авлагын дансны үлдэгдлийг хянах боломжтой. Жишээлбэл, НӨАТ өглөг, НӨАТ авлага гэх мэт. Тухайн цонхны зүүн доод буланд байгаа туслах журнал гэсэн товчин дээр дараад чекгүй болгоод туслахгүй бүх өглөг авлагын дансыг харах боломжтой болно.

UncheckSubLedger

Нэг харилцагч дээр олон дансаар салж, үүссэн, олон тусдаа тооцоо нэгтгэхдээ нэгтгэх тооцоонуудыг сонгоод Үйлдэл -> Тооцоо нэгтгэх товч дарахад тухайн сонгосон тооцооны бага дүнгээр Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонх бөглөгдөж хадгална. Зөвхөн 1 харилцагчийн тооцоо нэгтгэх ба хэрвээ 1-с олон харилцагчийн тооцоо сонгосон тохиолдолд "Нэгтгэх хоёр тооцоогоо сонгоно уу" алдааны мессэж харуулна.

MergeRecPay

MergeRecPay1