Dayansoft ERP танилцуулга


Шинэчилсэн:2024/02/04 Унших:3 мин 34 сек

Дэлгэрэнгүй танилцуулга харах бол энд дарна уу.

Dayansoft ERP сүүлийн шинэчлэлээр юу орсон бэ? Dayansoft ERP системийн хөгжүүлэлт сайжруулалт өдөр бүр хийгдэж бүх харилцагч нарт шинэчлэлт тогтмол хугацаанд хийгддэг.

Dayansoft ERP систем нь санхүү, менежмент, бизнесийн цогц шийдэл бөгөөд аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг Монгол улс болон ОУ-д мөрдөгдөж буй стандартын дагуу хөтлөх, хянах боломжийг олгох “Мэдлэг шингэсэн, Мэргэжлийн систем” юм. Одоогоор 1000+ харилцагч байгууллагын өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд Dayansoft ERP системээ нэвтрүүлээд байна. Бид системээ хөгжүүлэхдээ өнгөрсөн цаг хугацааны баримт, ажил гүйлгээг нөхөн бүртгээд сар, улирал, жилдээ ганц удаа тайлагнах тайлан баланс гаргадаг нярав, нягтлангийн хэрэгцээнээс цаашгүй системүүдээс ялгарах, өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд тогтмол ашиглуулах, удирдлагын шийдвэр гаргалтанд шууд авч ашиглахуйц үнэн зөв, цэгцтэй мэдээллийг цуглуулах, ашиглах, ойлгомжтой байдлаар харуулахад анхаардаг.

Системийн шалгуурын хувьд мэргэжлийн хүн стандартын дагуу баримт, ажил гүйлгээгээ бүртгэж хүссэн үр дүндээ хүрэхэд ямар нэг саад хаалт хийхгүй бөгөөд мэргэжлийн бус хүн стандарт бус, алдаатай гүйлгээ бүртгэхэд анхааруулах, хориглох мессэжүүдийг ойлгомжтой ухаалгаар өгдөг. Өөрөөр хэлбэл, Энэхүү системийг хөгжүүлсэн баг хамт олон нь энэ салбарт 10+ жилийн ажлын туршлагатайгаас гадна, аудит, мэргэжлийн зөвлөхүүдээс санаа оноог нь тусгаж, илүү, дутуу зүйл багатай мэргэжлийн хүмүүст зориулсан мэргэжлийн багаж бүтээхээр зорин ажилладаг.

Ашиглахад хялбар, энгийн, цөөхөн цонх, үйлдэлтэй байхаар интерфэйс дизайн болон системийн шийдлийг боловсруулсан учраас програмыг анх сурч ашиглах, шинэ ажилтан сурахад бага хугацаа зарцуулдаг. Хэдийгээр цөөн цонхоор бүртгэл хөтөлж буй боловч эцсийн үр дүн, удирдлагын шийдвэр гаргалтанд шаардлагатай тайлан, мэдээг хангалттай түвшинд гаргах бөгөөд цөөн ажилтантай жижиг аж ахуй нэгжээс эхлүүлээд олон өртгийн төв, салбартай, өөр өөр үйл ажиллагааны чиглэлтэй бизнесийн ашиг, алдагдлыг өртгийн төв, салбараар цогцоор нь гаргаж хяналтаа хийх боломжтой.

Dayansoft ERP систем ашигласнаар:

ERPModules

Програмын интерфэйс, ажиллагаатай танилцах, видео заавар харахыг хүсвэл доорх зураг дээр дарна уу.

YouTube%20Logo1

Dayansoft ERP системтэй холбоотой түгээмэл асуулт хариултууд, програмын онцлог боломжууд: