Бараатай холбоотой мета


Шинэчилсэн:2022/09/11 Унших:0 мин 28 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Мета

Байгууллагын үйл ажиллагааны онцлог, тухайн бараа, бүтээгдэхүүний шинж чанараас хамаарч код, нэр, үнэ гэх мэт бүх л байгууллагын бүртгэдэг үндсэн мэдээллээс гадна нэмэлтээр хэдэн арав, зуун мэдээлэл бүртгэх тохиолдол бий. Энэ тохиолдолд зөвхөн тухайн байгууллагад зориулж нэмэлт мета үзүүлэлт бүртгээд, тэдгээр хэрэгцээтэй нэмэлт мэдээллийг бүртгүүлдэг.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Анхаарах зүйл: Нэмэлт мэдээлэл мета бүртгэхдээ зөвхөн дээр дурдсанчлан системд ямар нэгэн байдлаар бүртгэгдээгүй мэдээллийг давхцал үүсгэхгүйгээр бүртгэнэ. Хэрвээ эргэлзээтэй зүйл, асуух зүйл байвал Даянсофт ХХК-тай ярилцаж зөвлөгөө авна уу.