Сугалаагүй баримт хэвлэгдсэн


Шинэчилсэн:2022/10/04 Унших:0 мин 40 сек

Манай Dayansoft POS програм нь www.ebarimt.mn -д холбогдон ажиллах шаардлагуудыг хангаж, сертификат авсан бөгөөд хуулийн дагуу 72 цагийн хугацаанд борлуулалтын баримт илгээгдээгүй тохиолдолд анхааруулга мессэж харуулдаг. Гарсан мессэж зааварчилгааны дагуу Үйлдэл -> НӨАТУС илгээх товч дарж борлуулалтаа амжилттай илгээсний дараа сугалааны дугаартай баримт хэвлэнэ. Энэ товчийг дарах үед дараах мессэжүүд гарна.

-НӨАТУС-д амжилттай илгээгдлээ – Энэ мессэжний дараа борлуулалтын баримт сугалааны дугаартай хэвлэгдэнэ.

-Интернет салсан байна - Хэрэв интернет тасарсан бол router, switch төхөөрөмжөө унтрааж асаана. Интернет ирэхгүй бол интернетийн үйлчилгээ авдаг компанидаа хандан шалгуулах /Univision, Mobinet, G-Mobile, Skymedia г.м/

-Нэвтрэх үйлдэл амжилтгүй. Алдааны код: 600 нь www.ebarimt.mn рүү хандалт амжилтгүй болсон тухай мессэж юм. Интернет байгаа тохиолдолд тухайн мессэж нь татварын сайтын шинэчлэлт, ачаалалтай холбоотой. Иймд хэсэг хугацааны дараа дахин оролдоно уу. Энэ нь манай програмтай огт холбоо хамааралгүй, татварын сайтын алдааны мессэж юм.