Урьдчилсан захиалга, захиалгын tags


Шинэчилсэн:2022/10/03 Унших:1 мин 2 сек

Dayansoft POS програмд янз бүрийн бизнес хэрэглээгээр тухайн захиалгад tag тохируулж болно. Tag-ласнаар яг одоогийн идэвхтэй захиалгуудаас ялгаж харах, үүсгэх боломжтой. Dayansoft POS програм дээр хийгдэх захиалгуудад Tag оруулахдаа дараах алхмын дагуу тохируулна.

Жишээ болгож Pos програмд урьдчилсан захиалга бүртгэх тохиргоог хийе.

  1. Dayansoft ERP системд нэвтэрч Борлуулалт->Пос тохиргоо->Нэмэлт тохиргоо хэсгийг сонгоно.

  2. Дээрх цэснээс ORDER TAGS сонголтыг чеклэн идэвхтэй болгож, утга хэсэгт Pre Order/Урьдчилсан захиалга гэх зэрэг утга оруулж Хадгалах товчийг дарна. pos1

  3. Дээрх тохиргоог хийсний дараа Dayansoft POS програм руу нэвтрэн орж Үйлдэл->Мэдээлэл шинэчлэх товчийг дарна.

  4. Dayansoft POS програмд урьдчилж захиалга үүсгэн ширээг сонгоно.

  5. Захиалга-> Үйлдэл цэснээс Tags -ийг сонгож Pre Order/Урьдчилсан захиалга утгыг сонгоно. Ингэснээр захиалга hide буюу нуугдаж яг одоогийн шинэ захиалгуудаас ялгарна. tag

  6. Бүгд гэсэн ангиллыг сонгосноор Tag-тай болон бусад бүх захиалга нийлж харагдах бөгөөд зурагт үзүүлсэн Pre Order шиг тодорхой Tag-г сонгосноор тухайн Tag-тай захиалгууд ялгагдаж харагдана. bugdtag only

Ингэснээр уг захиалга нь Урьдчилсан захиалга болно. Захиалагч ирсэн тохиолдолд Tags-ийг болиулахдаа Захиалга->Үйлдэл->Tags->Болих гэсэн товчийг дарна. tag1x

Ингэж бичсэн захиалгыг дараах аргуудаар борлуулалтын захиалга болон борлуулалт болгох боломжтой.

  1. Захиалгын төлбөрийг хийж Dayansoft POS програмд борлуулалт болгож, улмаар Dayansoft ERP системд борлуулалт болгож татах
  2. Dayansoft POS програм дээр захиалга хэвээр үлдээж Dayansoft ERP систем рүү борлуулалтын захиалга болгох
  3. Dayansoft POS програм дээр захиалга хэвээр үлдээж Dayansoft ERP системд борлуулалт болгож татах