Гишүүнчлэл, бэлгийн карт захиалах


Шинэчилсэн:2022/09/15 Унших:1 мин 33 сек

Dayansoft POS програм дээр бэлгийн карт, гишүүнчлэлийн картын модуль ашиглах боломжтой.

Бэлгийн карт:

Гишүүнчлэлийн карт:

Хэрвээ аль нэг картыг ашиглах бол картаа хэвлүүлээд бэлэн болмогц системд картаа бүртгэж, зааварчилгааны дагуу үйл ажиллагаандаа ашиглана уу.

Түгээмэл асуулт, хариулт:

  1. Танайх карт хэвлэдэг үү? Манай байгууллагын хувьд зөвхөн програм хангамж хөгжүүлж, нийлүүлдэг бөгөөд ямар нэг тоног төхөөрөмж, карт нийлүүлдэггүй. Картын хувьд зураасан баркод, зурдаг туузан карт, QR кодтой гэх мэт ямар ч хэлбэртэй байж болно. Картны төрлөөс хамаарч нэмэлт төхөөрөмж шаардагдаж болно. Соронзон туузтай карт уншигч, бар код уншигч гэх мэт тусдаа төхөөрөмж шаардлагатай тохиолдолд тухайн төхөөрөмжөөр картын дугаар програмд илгээгддэг байх шаардлагатай.

  2. Ямар карт захиалах вэ?

    Шаардлагууд:

    • Картын дугаар тэгээр (0) эхлээгүй байх ёстой. Жишээлбэл, 000001, 000002 гэх мэт. 0-р эхэлсэн гарт хэвлэсэн тохиолдолд картыг зөвхөн 1, 1-ээр нь бүртгэхийг анхаарна уу.
    • Картын дугаараа карт дээрээ хэвлэвэл уншигчгүй, уншигч ажиллахгүй тохиолдолд ажилтан шууд хараад гараас шивж оруулах боломжтой байдаг.
    • Картын дугаарын урт ямар ч байх боломжтой боловч гараар шивэх бол цөөн оронтой байвал зүгээр. Мэдээж хэрэг давхцаагүй дугаартай байх.
    • Картын дугаар зөвхөн тоо байх, үсэг агуулаагүй байх. Онцгой тохиолдолд үсэгтэй картууд хэвлэж, ашиглаж болно. Энэ тохиолдолд карт олноор нь бүртгэх боломжгүйг анхаарна уу!
  3. Картаа, карт уншигчаа танай програмтай яаж холбох вэ?

    Картаа зааврын дагуу Dayansoft ERP системд бүртгэнэ. Харин карт уншигчийн хувьд шууд USB залгуураар залгах үед шууд холбогдоод уншихад бэлэн болдог. Хэрвээ уншихгүй бол карт уншигч худалдан авсан газартаа хандаж тохируулга, холболтыг нь лавлана уу.