Ebarimt яг одоо хэвлэхгүй тохиргоо хийлгэх хүсэлт илгээнэ үү


Шинэчилсэн:2023/11/26 Унших:2 мин 1 сек

Dayansoft POS програм нь www.ebarimt.mn -д холбогдон ажиллах шаардлагуудыг хангаж, сертификат авсан бөгөөд борлуулалтын баримт гаргахдаа заавал ebarimt хэвлэдэг. Гэхдээ бизнесийн онцлогоос хамаарч POS програмаас тухайн үед заавал ebarimt хэвлэхгүй байх (хэвлэвэл давхардах) шаардлага үүсч гарсан учраас бид 2022.2-р сарын шинэчлэлээр хэрэглэгчдийн хүсэлтээр сугалааны дугаартай ebarimt яг борлуулалт хийх агшинд хэвлэхгүй байх тохиргоог хийх боломжтой болгосон.

Танай байгууллагын бизнесийн онцлогоос шалтгаалж:

Хэрхэн тохиргоог идэвхжүүлэх вэ?

Гарын үсэг, тамгаар баталгаажсан албан бичгийг [email protected] хаягаар илгээнэ. Албан бичгийн агуулга:

" Манай ... дугаартай ... компани нь худалдан авагчдаа ebarimt дараа нь олгодог тул Dayansoft POS програмд яг борлуулалт гарах агшинд ebarimt хэвлэхгүй байх тохиргоог идэвхжүүлж өгнө үү.

Хүсэлт гаргасан .............................................. / / "

Програмд хэрхэн баримт гаргах вэ?

Тохиргоо хийлгэсний дараа дараах 2 дарааллаар Ebarimt хэвлэхгүй, Тооцооны баримт хэвлэх боломжтой.

  1. Төлбөр төлөх цонхонд "Ebarimt дараа олгоно" тохиргоотой харилцагч сонгох үед Ebarimt хэвлэх чек автомат авагдаж баримт хэвлэнэ. (Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд шинэ харилцагч нэмж, тухайн харилцагч нь Тохиргоо цонхонд Ebarimt дараа олгоно, Посоор үйлчлүүлнэ чеклэгдсэн байх шаардлагатай. Хэрвээ харилцагч тус бүрээр ялган үүсгэх шаардлагагүй бол 999 кодтой "Дараа тооцоо" нэртэй харилцагчийг сонгож хэвлэнэ үү. Ийм код, нэртэй харилцагч үүсээгүй бол энэхүү зааврын дагуу үүсгээд сонгоорой.) EbarimtPrintLater
  2. Төлбөр төлөх цонхонд харилцагч сонгоод, дараа нь Ebarimt хэвлэх сонголт нэмэгдэх ба чекийг авах үед дараах Ebarimt яг одоо хэвлэхгүй (дараа өгөх/өмнө өгсөн) гэдэгтээ итгэлтэй байна уу? асуулга асууж Yes дарна.

Дээрх 2 хэлбэрийн аль ч хувилбараар баримт хэвлэх үед ebarimt хэвлэгдэхгүй, Тооцооны баримт хэвлэгдэнэ.

ebarimt

Борлуулалтын жагсаалтанд тухайн баримтанд ebarimt хэвлээгүй бол ebarimt баганын утга чекгүй харагдана.

Sales

Анхаарах зүйл: