Тайлант үе, эхний үлдэгдлийн огноо тохируулах


Шинэчилсэн:2023/09/10 Унших:3 мин 9 сек

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл -> Тайлант үе

Програм анх суулгах үед энэ цонхонд тайлант үетэй холбоотой тохиргоо хийгдсэн байдаг. Жишээ нь, эхлэлийн баланс оруулах хугацаа 2021.12.31 гэх мэт. Хэрвээ өөр хугацаагаар эхний үлдэгдлээ оруулах, өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ цонхонд өөрчлөөд Хадгалах товч дарна.

Тайлант үеийн эхний үлдэгдлийн огноотой холбоотой түгээмэл тохиолддог асуулт, асуудлууд:

  1. Эхний үлдэгдлээ дурын хугацаагаар оруулж болох уу?
    • Хариулт: Тийм болно. Гэхдээ НББ-д баримтлах Тасралтгүй байх зарчим -ыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Тухайн огноогоор баланс, бүх дансны хувьд эхний үлдэгдлээ задаргаагаар (Бараа материал, Үндсэн хөрөнгө, Өглөг авлага) бодитоор оруулж чадах уу? гэдэг асуултанд та өөрөө эхлээд хариулаарай. Програмаар бүтэн жилийн тайлан баланс гаргах бол тухайн жилийн бүх ажил гүйлгээ бүртгэгдсэн байх ёстойг та мэдэж байгаа.
  2. Манайх үлдэгдлээ 2022.08.01-р (энэ хугацаа нь танай хувьд өөр байж болно.) оруулаад, өмнөх бүх гүйлгээ, мэдээллээ архивлаад шинээр эхэлж болох уу? Өмнөх гүйлгээнүүд, баримтууд тодорхойгүй байгаа учраас үлдэгдлээ хянаж чадахгүй байна.
    • Хариулт: ААН-үүд анхнаасаа бүртгэлээ нямбай хөтлөхгүй, хариуцсан тогтсон ажилтан байхгүй зэргээс шалтгаалж ийм тохиолдол үүсдэг. Гэхдээ танай байгууллага компани анх байгуулагдсан өдрөөс эхлэн бүх ажил гүйлгээг он сан өдрийн дагуу, НББ-н хууль журмын дагуу бүртгэж, тайлан мэдээгээ үнэн зөвөөр хөтөлж, төлөх ёстой татвар, өглөг авлагын тооцоогоо гаргах шаардлагатай. Өмнөх баримтуудыг би мэдэхгүй гээд цоо шинээр эхэлж болох ч хэзээ нэгэн цагт өмнөх баримтуудын учрыг хэн нэг нь хөөж олж, баримт, тайлангаа засах нь гарцаагүй. Гэхдээ өмнөх баримт байхгүй гээд өнөөдөр, өдөр тутамдаа бараа материал, тооцоогоо тулгахгүй цаг алдаад байж бас болохгүй. Иймд танай хүсэлтийн дагуу хүссэн хугацаагаар дахин шинээр эхний үлдэгдэл оруулаад явах боломж програмд мэдээж хэрэг байгаа. Өмнөх бүх ажил гүйлгээ архив түүх, тусдаа бааз болж үлдэнэ гэсэн үг. Ингэхийн тулд мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай ба энд дарж тус үйлчилгээний зааврыг харна уу. Тус үйлчилгээ нь нэмэлт тусдаа төлбөртэй байдаг. Нэхэмжлэхийн дагуу төлбөрөө шилжүүлээд үйлчилгээ авах боломжтой.
  3. "Баримтын огноо нь эхний үлдэгдлийн огнооноос хойш байх ёстой! Баримтын огноогоо шалгана уу!" алдаа заагаад байна.
    • Хариулт: Систем анх суулгахад эхний үлдэгдлийн огноог өмнөх жилийн сүүлийн өдрөөр тохируулсан байдаг. Хэрвээ танай байгууллага эхний үлдэгдлийн огноог урагшлуулах бол дээрх зааврын дагуу Цэс: Санхүү бүртгэл -> Тайлант үе цонхонд тохируулаад дараа нь баримтаа хадгална уу. Харин эхний үлдэгдлийн огноо зөв бол таны хадгалах гэж буй баримтын огноо тус огнооноос урагш буюу буруу байна гэсэн үг.
  4. "Эхний үлдэгдлийн огноо нь хийсэн гүйлгээний огнооноос өмнө байх ёстой! Огноогоо дахин нягтлана уу!" алдаа заагаад байна.
    • Хариулт: Таны тохируулж буй эхний огнооноос өмнөх огноогоор ажил гүйлгээ бүртгэгдсэн тохиолдолд тус мессэж харуулдаг. Цэс: Санхүү бүртгэл -> Журнал жагсаалт цонхноос ажил гүйлгээгээ шалгаж, огноо буруу бол засах, хэрвээ тухайн гүйлгээг устгах бол устгасны дараа эхний үлдэгдлийн огноогоо солино уу.
  5. 2022 гарчихсан учраас эхний үлдэгдлийн огноогоо 2021.12.31 болгох гэсэн юм. Солигдохгүй байна. Яах вэ?
    • Хариулт: Хэрвээ танай байгууллага 1-с олон жил манай програмаар ажил гүйлгээгээ бүртгэж, мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээг аваагүй тохиолдолд эхний үлдэгдлийн огноо нь анх оруулснаар харагдах ба он солигдох бүрт тус огноо солих боломжгүй /шаардлагагүй/ юм. Хэрвээ жил бүрээр мэдээллийн баазаа салгаж, өндөрлөөд явах бол тус үйлчилгээний талаар энд дарж дэлгэрүүлж уншаарай. Мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээ нь тусдаа төлбөртэй үйлчилгээ байдаг. Өндөрлөөгүй тохиолдолд 1 мэдээллийн бааз дээр олон жилийн гүйлгээ, дата мэдээлэл хадгалагдана гэсэн үг.