Дутуу хэвлэсэн дахин хэвлэх


Шинэчилсэн:2022/10/04 Унших:0 мин 44 сек

Принтерийн цаас дуусах, принтер гацах зэрэг шалтгааны улмаас хэвлэсэн баримт, хуудсыг дахин хэвлэх шаардлага гардаг. Дахин хэвлэхдээ Захиалга, Борлуулалт->Сонгох цонхноос дахин хэвлэх баримтаа сонгон хэвлэнэ. Print1Print2

Гэхдээ НӨАТ-н тухай хууль, журмын дагуу сугалааны дугаарыг програмд хадгалах, сугалаатай баримтыг дахин хэвлэхийг хориглосон байдаг. Ийм тохиолдолд Борлуулагчийн хувь буюу худалдагч талд үлддэг сугалааны дугааргүй баримтыг дахин хэвлээд худалдан авагчдаа тухайн хэвлэсэн баримт дээрх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу ДДТД, үнийн дүнгээр www.ebarimt.mn –д бүртгүүлэхийг зөвлөнө. Борлуулагчийн хувь баримтыг дахин хэвлэхдээ Борлуулалт цонх руу орж тухайн баримтаа олж Сонгох товч дараад Борлуулагчийн хувь хэвлэх товч дарна. Хэрвээ зайлшгүй сугалааны дугаартай баримт хэвлэж өгөх шаардлагатай бол өмнөх баримтаа буцаалт хийгээд, тухайн буцаасан баримтаа хувилж (эсвэл авсан барааг дахин сонгоод) шинэ баримт хэвлэж өгнө.