Борлуулалт бүртгэх


Шинэчилсэн:2023/11/19 Унших:7 мин 44 сек

Танай байгууллагын үйл ажиллагааны онцлог, салбар нэгж, борлуулалтын цэгтэй эсэх, тухайн борлуулалтын цэгтээ Dayansoft POS програм ашигладаг эсэхээс шалтгаалж борлуулалтын баримтыг

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалт -> Баримтаар, Бараагаар, Нэгтгэл

Энэ цонхонд бүх борлуулалтыг баримтаар, бараагаар, нэгтгэл тайлангаар харуулна.

Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.

Жагсаалтаас нэг, нэгээр эсвэл олноор сонгож Үйлдэл -> Хэвлэх товчоор хэвлэх боломжтой. Энэ цонхноос борлуулалтын буюу зарлагын баримтнаас гадна бизнес хэрэглээ шаардлагаар дараах баримтуудыг мөн хэвлэх боломжтой. Үйлдэл-Хэвлэх товчноос

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалт –> Шинэ

Энэ цонхонд борлуулалтын баримт бүртгэнэ. Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой. Өөрийн байгууллагын загвараа зуруулж холбуулснаар тамга, гарын үсэгтэй борлуулалтын баримт хэвлэж, цахимаар илгээж болно.

Байнга давтагддаг борлуулалтыг Үйлдэл -> Хувилах товчоор хувилах боломжтой.

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Барааны жагсаалт цонх гарч ирэх бөгөөд багцад орох бараануудаа filter хийж сонгоод

Борлуулалтын авлага хаах: Борлуулалтын жагсаалтанд Төлбөр багана байх ба тухайн борлуулалтын төлбөр төлөгдсөн эсэхийг харуулна. Борлуулалтын баримтын дугаараар төлөлт хийгдэх үед Тооцоо № багананд тооцоог сонгож хааснаар энэ баганын утга автомат бөглөгдөнө. Бүрэн төлсөн болон илүү төлсөн 2 жишээ зургийг доор харуулав. SalesListRec1-1 SalesListRec1-2 SalesListRec1-3

Борлуулалтын журналыг хэрхэн үүсгэх тухай дэлгэрэнгүй зааврыг энд дарж харна уу.

Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Борлуулдаг цонхонд тухайн харилцагчид байнга борлуулдаг бараа, тоо, үнэ тохируулах боломжтой. Борлуулалт цонхноос Үйлдэл -> Борлуулдаг барааг татах товч дарахад тухайн харилцагч дээр тохируулсан борлуулдаг бараануудыг Борлуулалт цонхонд бөглөнө.

Борлуулалтын бүртгэлээс бусад бүртгэлийг хувилж, хялбараар үүсгэх боломжтой. Борлуулалт болон борлуулалтын жагсаалт цонхноос Үйлдэл товч дарж,

Эдгээр нь бүгд бизнес хэрэгцээ шаардлагаар үүссэн. Жишээлбэл, харилцагч нартайгаа сараар тооцоо нийлдэг, ebarimt-г сараар нь нэгтгэж өгөх тохиолдол байдаг. Энэ үед нэхэмжлэхийг нийт дүнгээр бэлдэж, ebarimt-г мөн сараар нь нэгтгэж нэг баримт болгоод илгээж болно.