Голомт дансны хуулга татах


Шинэчилсэн:2023/10/17 Унших:1 мин 37 сек

Dayansoft ERP систем 2021.12-р сард Голомт банкны Open bank interface-тэй холболт хийснээр www.egolomt.mn -р нэвтрэхгүйгээр шууд Голомт банкны дансны хуулгыг автомат татах боломжтой болсон. Одоогоор зөвхөн дансны хуулга татах үйлчилгээ холбогдсон бөгөөд бусад үйлдлийг хийх боломжгүй. Дараах алхмын дагуу тохиргоо хийж, хуулга татна.

  1. WebView2 Runtime програмыг https://tinyurl.com/WebView2Runtime линкээс татаж суулгана.
  2. Microsoft Edge browser байхгүй бол https://tinyurl.com/MSEdgeBrow линкээс татаж суулгана. Суусан бол шаардлагагүй.
  3. Dayansoft ERP системд нэвтрэнэ. Хэрвээ 1, 2-р алхмыг хийхээс өмнө системд нэвтэрсэн бол хаагаад ахин нэвтэрнэ.
  4. Мөнгөн хөрөнгө -> Харилцах жагсаалт цонхноос
    • a. Хуулга татах Голомтын дансаа сонгоно
    • b. Хуулга татах хугацаа оруулна.
  5. Үйлдэл -> Голомт банкаас хуулга татах дарна.
  6. www.egolomt.mn -д нэвтэрдэг нэр, нууц үг оруулаад васко төхөөрөмжийн код оруулна.
  7. Ингэснээр хуулга автомат татагдана.

Хуулга татаж буй жишээ видео үзэх:

Анхаарах зүйлс:

  1. Санхүү бүртгэл -> Данс код -> Тохиргоо -> Мөнгөн хөрөнгө цонхонд Голомтын харилцах дансны хувьд хойш нь гүйлгээд "Харилцах банк, Харилцах данс №" оруулсан байх
  2. 4 b алхамд оруулсан хуулга татаж буй хугацаагаар харилцахын гүйлгээ хийгдсэн байх.
  3. Сүүлийн 12 сарын хуулга татах боломжтой.
  4. Хувь хүний дансны хуулга татах боломжгүй.

"The remote server returned an error: (500) Internal Server Error." алдаа заах тохиолдлууд:

Анхаарах зүйл:

Амжилт хүсье.