Худалдан авалт


Шинэчилсэн:2023/11/19 Унших:3 мин 53 сек

Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалт -> Жагсаалт -> Баримтаар, Бараагаар

Энэ цонхонд дотоодын харилцагчаас авсан барааны худалдан авалтыг баримтаар, бараагаар жагсаалтаар харуулна. Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Жагсаалтаас нэг, нэгээр эсвэл олноор сонгож Үйлдэл -> Хэвлэх товчоор хэвлэх боломжтой.

Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалт –> Шинэ

Энэ цонхонд дотоодын харилцагчаас авсан барааны худалдан авалтын баримт бүртгэнэ. Хэрэв гаалиас татан авалт хийсэн орлогоо шивэх бол Худалдан авалт -> Татан авалт цонхонд шивэхийг анхаарна уу.

Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой. Байнга давтагддаг худалдан авалтыг Шинэ товчийг дарж эсвэл ижил худалдан авалт руу орж

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалт -> Линк

Харилцагчаас ирсэн зарлагын баримтыг файлыг онлайн файлын санд хадгалаад линкийг баримтын цонхонд тохируулснаар дараа нь нээж үзэх, хянах боломжтой.

Бизнес кейсүүд:

  1. Дараа тооцоогоор худалдан авсан барааны зарах үнэд өөрчлөлт орсон үед хэрхэн бүртгэх вэ?
  1. НХАТ-тай худалдан авалтыг хэрхэн бүртгэх вэ?

    Одоогоор Dayansoft ERP системийн “Худалдан авалт” цонхонд НХАТ салган бүртгэх боломжгүй байгаа. Иймээс худалдан авалтын цонхонд НХАТ ороогүй дүнгээр баримтаа бүртгэнэ. НХАТ-н авлагаа касс, харилцах, журнал бичилт цонхоор мөнгөө өгөх үедээ салгаж үүсгээрэй. Цаашид програмын худалдан авалтын цонхонд НХАТ салгах боломжтой болсон үед НХАТ-н авлага шууд НӨАТ-н авлагатай ижил салах боломжтой болно.