Дотоод зарлагаар тооцоо үүсгэх (ажилтанд, харилцагчид)


Шинэчилсэн:2022/10/06 Унших:1 мин 13 сек

Дотоод зарлага цонхоор бүртгэл хөтлөөд харьцсан дансан дээр авлага, өглөг үүсгэсэн бичилт хийх гэхээр харьцсан дансан дээр авлага, өглөгийн данс байхгүй байна гэсэн асуулт их ирдэг. Дотоод зарлагаар тооцооны данстай харьцсан бичилт хийж болохгүй. Учир нь дотоод зарлага дээр програмаас өртөг бодогдоно. Тиймээс түр дансаар дамжуулан, давхар журнал бичилтээр бичнэ. Түр данс нь ямар данс байхыг нягтлан бодогч та өөрөө шийднэ. Гэхдээ ихэнх байгууллагууд “Бусад зардал” гэсэн дансаар дамжуулдаг. Дотоод зарлагын цонхонд харьцсан дансанд шууд тооцооны данс сонгож болдог програмуудын хувьд цаанаа тухайн түр дансыг хэрэглэгчид харуулалгүйгээр тохируулсан байдаг бөгөөд ялгаагүй л өртгийн зөрүү тухайн түр дансанд үүсч, хаалтын бичилтээр хаагдаж байдаг юм.

Жишээ нь: Болор ХХК-д өглөгтэй байсан ба бараа материалаар өглөгөө хаасан. Энэ тохиолдолд Бараа данс: Хангамжийн материал, Харьцсан данс нь: Бусад зардал сонгоод бараа, тоо ширхэг, үнийн дүнг оруулаад журнал холбох дарна.

Журнал холбох дарахад:

Хангамжийн материал Кт, Бусад зардал Дт-ийн дүн 0 журнал бичилт үүснэ. Энэ дүн өртөг бодсоны дараа автоматаар бодогдож тавигдана.

“Нэмэх” товч дараад 2-р багц гүйлгээнд:

Бусад зардал Кт, Дансны өглөг Дт үнийн дүн оруулаад хадгална. Тухайн бараагаар хэдэн төгрөгний өглөг хааж байгааг гараас дүнгээ оруулна.

Бараа материал хагалсан, дутаасан ажилтанд тооцоо үүсгэх тохиолдол мөн дээрх кейстэй яг ижил. Ялгаа нь гэвэл Дансны өглөг дансны оронд Ажиллагсдаа авах авлага, Харилцагч дээр тухайн ажилтанг сонгож өгнө. 13 Анхаарах зүйл: Гараас оруулсан дүн, програмаас тооцсон өртгийн дүн 2-н хооронд зөрүү үүсэх боломжтой бөгөөд үүссэн зөрүү нь дамжуулсан түр данс дээр үлдэж, тайлант үе хаах үед орлого, зардлын аль нэгээр хаалт хийгдэнэ.