Үндсэн тохиргоо - Танилцуулга


Шинэчилсэн:2022/11/23 Унших:0 мин 34 сек

Аливаа ERP системд ажиллаж эхлэхээс өмнө өгөгдөл мэдээллийн ямар ямар төрлүүд байдаг, тэдгээр нь хоорондоо ямар ялгаатай, ямар хамааралтай болохыг ойлгосон байх шаардлагатай. Бүх байгууллагад, бизнест Master data, Reference data, Transaction data гэж байдаг. Эдгээрийн талаар дараах линкээс дэлгэрүүлж унших боломжтой.

Хэрэглэгчдийн хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол эхлээд суурь лавлах мэдээлэл, байгууллагын мастер дата өгөгдлүүдийг бүртгэхийг ямар чухал болохыг ойлгоогүй, мэддэггүй бөгөөд шууд гүйлгээ мэдээллээ бүртгэж эцсийн үр дүн тайланг нэхээд байдаг. Гэтэл лавлах мэдээлэл, мастер датагүйгээр нэг ч гүйлгээ мэдээлэл оруулах боломжгүй юм.

Иймд “Үндсэн тохиргоо” модуль нь эдгээр суурь лавлах мэдээллүүд, мастер кодуудыг хэрхэн бүртгэх тухай модуль юм.

Модулийн видео заавартай танилцах бол доорх зураг дээр дарна уу. YouTube%20Logo1