Төлбөр тооцоо хийж, баримт хэвлэх


Шинэчилсэн:2024/05/09 Унших:2 мин 27 сек

Dayansoft POS програмын цэс: Төлөх

Хэрвээ тооцоо хийж баримт хэвлэхээс өмнө сонгосон бараа, үйлчилгээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тохиолдолд буцахдаа дээр байрлах Бараа товч дээр дарж бараа сонгох цонх руу буцна.

Захиалга урьдчилж үүсгэдэг бизнесийн хувьд төлбөрийн баримт хэвлэхээс өмнө тооцооны хуудас хэвлэхдээ Захиалга цэснээс уг захиалгаа сонгож доорх зурагт харуулсан Тооцоо товчийг дарна. PreBill

Dayansoft POS програмд төлбөрийг дараах хэлбэрүүдээр хийж болох ба нэгээс олон төлбөрийн хэлбэрээр хувааж төлбөр хийх боломжтой.

Бараагаа сонгоод, эсвэл захиалгаа сонгосны дараа Төлөх товч дарахад төлбөрийн цонх руу шилжинэ. Худалдан авагчийн төлбөрөө төлж буй төлбөрийн хэлбэр дээр дарахад төлөх дүн автомат хуулагдах ба гараас дүнг өөрчлөх боломжтой. Төлбөр төлсөн хэлбэр дээр төлсөн дүнг оруулаад Байгууллагаар баримт хэвлэх (F11) эсвэл Хувь хүнээр баримт хэвлэх (F12) товч дарна. PosPayment

Баримт хэвлэснээр төлбөрийн ebarimt болон борлуулагчийн хувь хэвлэгдэнэ. Борлуулагчийн хувийг хэвлэхгүй байх боломжтой. Өөр бусад нэмэлт баримт хэвлэх болон хэвлэхгүй тохиргоог энд дарж дэлгэрүүлж уншаарай.

PosPrintedEbarimt

PosPrintedSalerCopy

Dayansoft POS програмаас A4 цаасаар баримт хэвлэх боломжтой байдаг. Хэрвээ танай байгууллага 80mm, 58mm-н хэвлэгч ашиглахгүй, A4 хэмжээтэй цаасан дээр баримт хэвлэх бол энд дарж Борлуулагчийн хувь, Ebarimt загвар файлыг татаж Dayansoft POS фолдерт өөрийн байгууллагын регистрийн дугаар бүхий фолдерт хуулснаар баримт хэвлэх боломжтой болно. Ebarimt%D0%904

Анхаарах зүйлс: