Бэлгийн карт


Шинэчилсэн:2023/11/17 Унших:5 мин 54 сек

Dayansoft ERP систем дээр бэлгийн картыг дурын мөнгөн дүнтэйгээр бүртгэж Dayansoft POS програм дээр мөнгө эсвэл хөнгөлөлтөөр цэнэглэж худалдан авалт хийхдээ цэнэглэсэн дүнгээс ашиглах боломжтой.

Бэлгийн карт нь тоон кодтой карт, зураасан баркодтой карт, зурдаг туузан карт, QR кодтой карт гэх мэт төрлүүдтэй байх бөгөөд тоон кодтой картаас бусад карт нь туузан карт уншигч, бар код уншигч, QR код уншигч зэрэг тусдаа нэмэлт төхөөрөмж шаардана. Нэмэлт төхөөрөмж ашиглах тохиолдолд тухайн төхөөрөмжөөр картын дугаар програмд илгээгддэг байх шаардлагатай.

1. Бэлгийн карт бүртгэх:

Эхлээд Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Бэлгийн карт -> Шинэ цонхноос "Картын төрөл" лавлахыг задлаад "Нэмэх" товч дээр дарж Бэлгийн картын төрөл цонхыг нээнэ. Бэлгийн картын төрөл цонхны Үйлдэл -> Нэмэх товч дээр дарж Картын төрлийн мэдээллийг оруулаад Хадгалах товч дарж бүртгэнэ.

**Код** – Картын төрлийн кодыг програм автоматаар үүсгэх бөгөөд өөрчлөх боломжтой.  
**Нэр** – Картын төрлийн нэр (мөнгөн дүнг бичих нь тохиромжтой).
**Цэнэглэх дээд лимит** – Карт цэнэглэх дээд хязгаарын мөнгөн дүн.
**Цэнэглэх (default)** – Карт цэнэглэх үед цэнэглэх цонхонд шууд санал болгох мөнгөн дүн. 

Бэлгийн картын төрлийг бүртгэж оруулсны дараа Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Бэлгийн карт -> Шинэ товч дарж Бэлгийн карт цонхны мэдээллүүдийг оруулаад Хадгалах товч дарж бүртгэнэ.

Жагсаалтанд дараах утгууд харагдана.

2. Бэлгийн картын үлдэгдэл хөтлөх:

Бэлгийн картыг худалдах эсвэл бэлэглэх тохиолдолд бараа болгон бүртгэх нь зүйтэй. Бараа болгон бүртгэснээр Бэлгийн картын үлдэгдлийг хянах боломжтой болно. Бэлгийн картыг бараа болгон бүртгэхдээ эхлээд Барааны бүлэг, Бараа ангилал үүсгэх шаардлагатай.

Барааны бүлэг болон Бараа ангилал үүсгэсний дараа Бэлгийн картыг бараагаар бүртгэнэ. Бэлгийн картыг бараагаар бүртгэхдээ Бараа материал -> Бараа код -> Шинэ товч дээр дарж холбогдох мэдээллүүдийг оруулаад Хадгалах товч дарж бүртгэнэ.

Бэлгийн картаар Бараа код үүсгэсний дараа хэвлүүлсэн Бэлгийн картыг худалдан авалтаар бүртгэнэ. Худалдан авалтаар бүртгэхийн тулд Худалдан авалт -> Худалдан авалт -> Шинэ товч дээр дарж орлого авах Бэлгийн карт бараагаа бүртгээд Журнал бичилт хийж Хадгалах товч дарна. Салбар хооронд шилжүүлэх бол Бараа материал -> Дотоод хөдөлгөөн цонхоор бүртгэнэ.

3. Бэлгийн картыг борлуулах, бэлэглэх:

  1. Хэрэглэгч (байгууллага) бэлгийн карт худалдан авахдаа НӨАТ-ын баримт авч дараа нь уг бэлгийн картаар худалдан авалт хийх үед НӨАТ-ийн баримт авахгүй тохиолдолд бол POS дээр борлуулахдаа бэлгийн картаа сонгоод үнэ нь мөнгөн дүнтэй (жишээ нь, 30,000 ₮)-г сонгож баримт хэвлэж өгнө. Харин тухайн бэлгийн картыг цэнэглэхдээ “Хөнгөлөлт”-р цэнэглэнэ. Учир нь “Мөнгө”-р цэнэглэвэл борлуулалт давхардаж, 2 дахин өснө. Энэ тохиолдолд эхлээд борлуулалт хийгдэнэ, дараа нь үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн үг.
  2. Хэрэглэгч (иргэн) бэлгийн карт худалдан авахдаа НӨАТ-ын баримт авахгүй дараа нь уг бэлгийн картыг бэлгэнд авсан хүн бэлгийн картаар худалдан авалт хийх үед НӨАТ-ийн баримт авах тохиолдолд POS дээр борлуулахдаа бэлгийн картаа сонгоод үнэ нь 0 дүнтэй (0 ₮)-г сонгох, эсвэл 100 хувь хөнгөлнө. Бэлгийн картыг цэнэглэхдээ “Мөнгө”-р цэнэглэнэ. Энэ тохиолдолд эхлээд карт зарах үед урьдчилж олсон орлого болж борлуулалтын орлогод орохгүй ба бэлгийн картаар худалдан авалт хийх үед урьдчилж орсон орлого буурч, борлуулалтын орлого болно гэсэн үг.
  3. Хэрэглэгчид бэлгийн картыг бэлэглэх тохиолдолд POS дээр борлуулахдаа бэлгийн картын үнэ нь 0 дүнтэй (0 ₮)-г сонгоно. Мөн бэлгийн картыг цэнэглэхдээ “Хөнгөлөлт”-р цэнэглэнэ. Учир нь энэ мөнгөн дүн танай байгуулагад орж ирэхгүй. Энэ тохиолдолд огт борлуулалтын орлого нэмэгдэхгүй гэсэн үг.

4. Бэлгийн карт цэнэглэх: (Dayansoft POS програмаас)

Бэлгийн картыг урьдчилан цэнэглэх шаардлагагүй бөгөөд борлуулах эсвэл бэлэглэх үедээ Бэлгийн картыг цэнэглэх нь тохиромжтой. Бэлгийн картыг Мөнгө эсвэл Хөнгөлөлт гэсэн 2 төрлөөр цэнэглэдэг. Мөнгө төрлөөр цэнэглэсэн Бэлгийн картаар худалдан авалт хийхэд НӨАТ-тэй, Хөнгөлөлт төрлөөр цэнэглэсэн Бэлгийн картаар худалдан авалт хийхэд НӨАТ-гүй буюу НӨАТ 0 төгрөгөөр баримт хэвлэгддэг.

Бэлгийн карт цэнэглэхдээ Dayansoft POS програмаас: Үйлдэл -> Бэлгийн карт цонхруу орж Картын дугаарыг оруулан Хайх товч дарахад Үлдэгдлийг харуулах бөгөөд Төрөл болон Цэнэглэх дүнг оруулан Цэнэглэх товч дарна. 49

Бэлгийн картыг буруу дүнгээр эсвэл буруу төрлөөр цэнэглэсэн тохиолдолд залруулахдаа Dayansoft POS програмаас: Үйлдэл -> Бэлгийн карт цонхруу орж Картын дугаарыг оруулан Хайх товч дарснаар Бэлгийн картын төрөл, Үлдэгдлийг харуулна.

Бэлгийн картаар хийсэн борлуулалтын дүн Өдрийн хаалтын тайлан болон жагсаалт, бусад тайлангуудад харагдана.

4. Бэлгийн карт цэнэглэх: (Dayansoft ERP системээс)

Борлуулалт -> Бэлгийн карт -> Жагсаалт үйлдэл товч дарж цэнэглэх дүн оруулж мөнгө болон хөнгөлөлтөөр цэнэглэх боломж нэмэгдсэн. ChargeGiftCardERP

5. Бэлгийн карт устгах:

Бүртгэгдсэн бэлгийн картыг устгахдаа Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт-> Бэлгийн карт -> Үйлдэл -> Устгах товчийг дарснаар устгах боломжтой.