Ажлын загвар


Шинэчилсэн:2022/09/16 Унших:0 мин 49 сек

Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Ажил загвар Аливаа ажлыг хийхэд тодорхой ажилбарууд тодорхой дарааллын дагуу хийгддэг. Өөрөөр хэлбэл, тухайн ажлыг хийх процесс, дараалал, технологи нь гэсэн үг. Энэ цонхонд ажил загвар буюу темплэйт үүсгэж, тухайн ажил загварт харъяалагдах ажилбаруудыг сонгож тохируулна.

Ажил загвар нэмэхдээ Нэмэх товч дарна. Мөн ажил загварыг хувилах бол Үйлдэл -> Хувилах товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Ажил загварт Ажилбар нэмэхдээ Нэмэх товч дарж ажилбарыг сонгож тохируулна. Устгах бол Хасах товч дарна. Мөн аль нэг ажил загвараас Copy, Paste хийх боломжтой.

Ажлын загвар үүсгэснээр дараа нь ажлын бүртгэл хийх үед загвараас ажилбаруудыг татах, гар ажиллагааг, алдааг бууруулах зорилготой.