Посын борлуулалт татах


Шинэчилсэн:2023/12/01 Унших:7 мин 9 сек

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалт –> Шинэ -> Үйлдэл –> Посын борлуулалт татах

Энэ цонхноос Dayansoft POS програмаар өдрийн хаалт хийсэн өдрүүдийн борлуулалт сонгож, борлуулалтын баримт үүсгэнэ. Посын борлуулалтыг пос тус бүрээр, өдөр өдрөөр татна.

Толгой мэдээлэл

Жагсаалтын мэдээлэл

Борлуулалт-н цонхонд посын борлуулалт татах үед дараах багануудын утгаар ялгаатай бол тусдаа мөр үүсгэдэг.

Та Посын борлуулалт татахаас өмнө үүнийг заавал уншина уу!

Хэрвээ танай байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг өөрөөр хэлбэл, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд (тухайн бэлэн бүтээгдэхүүнийг хийхэд тодорхой түүхий эд материал, орц норм ордог) бусдад борлуулдаг. Мөн Dayansoft POS програм ашигладаг, Посын програмаас борлуулалтын буцаалт буюу ebarimt хэвлэгдэн гарсны дараа тухайн баримтыг буцаадаг бол анхаарлаа хандуулна уу.

Буцаалт гэдэг нь дотроо 2 төрөлтэй байдаг.

Ялгаа нь гэвэл “Андуурсан” буцаалтын цаана тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хийхгүй, түүний түүхий эд материал огт зарлагадагдахгүй гэсэн үг. Харин “Жинхэнэ” буцаалтын хувьд уг бүтээгдэхүүн, үйлчилгээг түүхий эд материал зарлагадан үйлдвэрлэх боловч эцсийн худалдан авагчийн зүгээс гомдол гаргаж тус захиалгыг буцаасан гэсэн үг. Энэ 2 төрлийн буцаалтыг хооронд нь ялгаж, андуурсан болон жинхэнэ буцаалтаар нь ялгаснаар түүхий эд материал, сав баглаа боодлынхоо зарлага, үлдэгдэл зэргийг зөв хянах боломжтой. Хэрэв 2 төрлийн буцаалтыг ялгахгүй тохиолдолд та түүхий эд материалынхаа хяналтыг зөв хийж чадахгүй, нэг бол илүү зарлага, нэг бол дутуу зарлагаар бүртгэж бодит үлдэгдлээ хэд байх ёстойг мэдэх боломжгүй гэсэн үг.

Одоо тэгвэл “Андуурсан” болон “Жинхэнэ” буцаалтыг системд яаж ялгах вэ? Dayansoft POS програмд хийх үү? Dayansoft ERP системд хийх үү?

-Хариулт, Dayansoft ERP системд хийнэ.

  1. Борлуулалтын цэг хааж, тухайн өдрийн хаалтыг Dayansoft POS програмд хийнэ. Хэрэв тухайн өдөр Dayansoft POS програмаар борлуулалтын буцаалт хийгдсэн бол тухайн өдөр гарсан ажилтнууд, менежерүүдээс тухайн буцаалт андуурсан уу? жинхэнэ үү гэдгийг лавлаж тодруулах шаардлагатай. Мэдээж хэрэг буцаалт хийх бүрт буцаалт хийж буй ажилтнаар тайлбар бичүүлж авч, буцаалтын баримт дээр тайлбар хэвлэгдэж байгаа боловч өөрөөс нь баталгаажуулж асуусан нь илүү найдвартай.

  2. Андуурсан борлуулалтын буцаалтыг цуцлахдаа:

a. Dayansoft ERP системээс Борлуулалт -> Пос тайлан цонхоос “Баримт” тайланг сонгоод Огноог тохируулаад Харах товч дарна.

b. Шүүсэн борлуулалтын жагсаалтын “Төрөл” баганад дараах утгууд байна.

c. Андуурсан болон жинхэнэ буцаалтууд Return утгатай байгаа. Жагсаалтаас ийм төрөлтэй буцаалтуудыг шүүнэ.

d. Андуурсан буцаалтын мөрөө сонгоод хулганы баруун товч дараад Буцаалт цуцлах / Баталгаажуулах товчийг дарж борлуулалтын буцаалтыг цуцална. Энэ үйлдлийг бүх андуурсан буцаалтын мөр, мөрөөр сонгож нэг бүрчлэн хийнэ. CancelReturn

e. Андуурсан борлуулалтын буцаалтыг цуцласнаар юу болох вэ? Яах гэж цуцлаж байгаа вэ?

“Андуурсан” борлуулалтын буцаалтыг цуцалснаар тухайн буцаасан борлуулалтууд Посын борлуулалт, буцаалт татах үед Борлуулалт цонхонд ч тэр, Борлуулалтын буцаалт цонхонд ч тэр татагдахгүй. Посын борлуулалт татах үед борлуулалт нь буцаалт хасагдсан цэвэр дүнгээр татагдана. Улмаар борлуулалтанд үндэслэж орц нормоор зарлага хийх үед тухайн андуурсан борлуулалтын цаадах түүхий эдийн зарлага хийгдэхгүй гэсэн үг. Хэрэв андуурсан борлуулалтын буцаалтыг ингэж цуцлаагүй тохиолдолд Борлуулалт татах үед бохироор буюу буцаалт орсон дүнгээр татагдана. Улмаар борлуулалтанд үндэслэж орц нормоор ТЭМ зарлага нь буцаалт хийсэн барааны хувьд ч хийгдэнэ. Мөн борлуулалтын буцаалтыг татах шаардлагатай гэсэн үг. Борлуулалтын буцаалт татах нь борлуулалт татахдаа яг ижил бөгөөд ялгаа нь зөвхөн Борлуулалтын буцаалт цонхноос татагдана.

Посын борлуулалт татахаас өмнө анхаарах зүйлс: