Таблет дээр суулгах боломж


Шинэчилсэн:2023/07/24 Унших:1 мин 35 сек

Dayansoft POS програмыг дангаар нь таблет дээр суулгаж ашиглах боломжгүй. Харин танайх шаардлага хангасан үндсэн кассын төхөөрөмж дээр Dayansoft POS програм суулгаж, нэмэлтээр таблеттай хослуулж ашиглах, захиалгаа түргэн хугацаанд авах боломжтой. Tablet1 Dayansoft POS үндсэн постой хамт Таблет ашиглахад шаардлагатай техник үзүүлэлтийг эндээс харна уу Router-ийн хүчин чадлаас сүлжээний чанар хамаардаг ба сүлжээ удаан, тасалддаг газар таблет ашиглан захиалга авах нь үндсэн посын төхөөрөмжид нөлөөлж програм удах, гацах шалтгаан болдог.
Иймд аль нэг төхөөрөмжийн үзүүлэлт муу байх нь програмын хэвийн ажиллагаанд нөлөөлөх учир анхаарна уу.

Манай байгууллага төхөөрөмж нийлүүлдэггүй болно.

Хэрвээ дээрх 3 техникийн үзүүлэлтийг хангасан төхөөрөмжөө бэлдээд таблетын програм нэмэлтээр ашиглах тохиолдолд Даянсофт ХХК-д хандаж суурилуулалт, тохиргоо хийлгэх боломжтой. Анхаарах зүйлс:

  1. Таблет дээр нэмэлтээр програм суулгах нь нэмэлт төлбөртэй ба нэхэмжлэхийн дагуу төлбөрөө урьдчилж төлнө.
  2. Таблетыг анх удаа ашиглах тохиолдолд үндсэн кассын төхөөрөмж дээр Даянсофт ХХК-с урьдчилж програм суулгаж тохиргоо хийдэг бөгөөд тус тохиргоо анх хийхдээ өдөр хагаслахгүйгээр, бизнес өдрийн нээлт хийхээс өмнө хугацаа товлож хийдэг. Тохиргоо хийх хугацаа нь төхөөрөмжийн үзүүлэлтээс хамаарч 1-2 цаг болж болно. Иймд хугацаагаа урьдчилж товлох шаардлагатай.
  3. Үндсэн касс дээр посын програмаас бусад, шаардлагагүй олон цонх нээж програм (youtube, chrome, facebook гэх мэт.) ажиллуулан RAM дүүрсэн үед програмаас шалтгаалахгүй, төхөөрөмжид гацалт үүсэх ба нэмэлт програм ажиллуулахгүй байхад анхаарна уу.
  4. Заалны Wifi сүлжээ муу, тасалдалтай үед гацалт үүсэх боломжтой, тийм тохиолдолд Wifi сүлжээ, Router төхөөрөмжөө сайжруулна уу.
  5. Хэрвээ таблет дээр төлбөрийн баримт хэвлэж, тооцоо хийсэн тохиолдолд өдрийн хаалт хийхдээ Үйлдэл -> НӨАТУС илгээх дарж илгээнэ үү.
  6. Таблет дээр өдрийн Нээлт/Хаалт хийх шаардлагагүй. Зөвхөн үндсэн касс дээр нээлт хийсний дараа програмд нэвтэрдэг.

    Анхаарах зүйлс:

    • Таблет дээр Dayansoft POS програм суулгадаггүй ба Microsoft Remote Desktop аппликейшн суулгаж, үндсэн касс руу хандаж давхар ашигладаг ба үндсэн кассгүйгээр дангаар нь ашиглах боломжгүй юм.
    • Таблетаас хэвлэх команд нь зөвхөн үндсэн кассын төхөөрөмжтэй холбогдсон хэвлэгч принтерүүдээр хэвлэгдэх ба тусдаа bluetooth printer-р хэвлэх боломжгүй. Гэхдээ баримт хэвлэхээр харах сонголтоор баримт хэвлэхгүйгээр төлбөр төлж, төлбөрийн баримтыг дэлгэцэнд print preview байдлаар харуулах боломжтой.