Банкны посын хуулга


Шинэчилсэн:2024/01/17 Унших:1 мин 22 сек

Харилцах данс, картын данс гэж юу вэ? Тэдгээрийн гүйлгээний хуулганы ялгаа юу вэ?

Банкны пос машин нь цаанаа (банк талдаа) танай байгууллагын харилцах данснаас тусдаа картын данстай байдаг. Өөрөөр хэлбэл, банкинд 2 тусдаа дансаар гүйлгээ хийгддэг гэсэн үг. Тухайн картын дансанд карт уншуулсан өдөр карт уншуулсан тоо, дүнгээр орлогын гүйлгээ хийгдэж, картын шимтгэл суутгагдаад, суутгагдсан бөөн дүнгээр үндсэн харилцах данс руу маргааш нь нэг орлогын гүйлгээ болж шилжиж ордог.

Картын шимтгэлийг хэрхэн тооцдог вэ?

Картын гүйлгээний шимтгэл нь дотоодын банкны карт 1%, олон улсын карт 3% байдаг ба танайх зөвхөн дотоодын картууд уншуулдаг бол нийт уншуулсан дүнгийн 99% нь харилцах дансанд орлого болж орно гэсэн үг. Жишээлбэл: Өнөөдөр танай байгууллагын дансанд 100,000.00 төгрөгний гүйлгээ посын машинаар уншуулсан бол харилцах дансанд 99,000.00 төгрөг орно. 1,000.00 төгрөг нь картын шимтгэл болж банк суутган авна гэсэн үг. Картын бүх гүйлгээ, шимтгэлд суутгуулсан дүнгээ мэдэхийн тулд тухайн посын машин ашигладаг банкинд хүсэлт гарган картын гүйлгээний хуулгыг интернетээр харах эрх нээлгэж авдаг. Тухайн хуулга нь маш чухал мэдээллүүдийг танд харуулах болно. Тухайн хуулгаар өдөр, өдрийн картын бүх гүйлгээг картын төрөл болон гүйлгээ гарсан хугацаа, дүнгээр дэлгэрэнгүй харах боломжтой. Хэрвээ дансанд орсон гүйлгээ болон програм дахь борлуулалтын дүн зөрүүтэй тохиолдолд картын дансны хуулгаа програмаар хэвлэсэн баримт бүртэй цаг, хугацаагаар нь тулган шалгана.

Жишээ нь, Голомт банкны хувьд [email protected] хаяг руу албан хүсэлтээ илгээснээр интернет банкны эрхээр картын дансны хуулгаа шалгах боломж эрх нь нээгддэг.

Банкны пос машинаар уншуулсан гүйлгээг хэрхэн програмд бүртгэх вэ?

Харилцах болон картын дансыг Санхүү бүртгэл -> Данс код цонхонд ялгаж нээсэн байна. Картын дансанд нийт дүнгээр өдөр тутамд орлогын гүйлгээг бүртгэж, банкны шимтгэлийг зарлага болгон бүртгэнэ. Шимтгэл хассан цэвэр дүнг картын данснаас үндсэн харилцах данс руу шилжүүлнэ.