USB принтер таниулах


Шинэчилсэн:2023/06/12 Унших:1 мин 27 сек

Принтер шинээр авсан эсвэл компьютероо форматласан тохиолдолд посын компьютертой холбогдон ажилладаг бүх принтерүүдийг таниулан, анхны тохиргоо хийх шаардлагатай. Принтер шинээр авсан бол нийлүүлэгч буюу худалдаж авсан байгууллагаар онлайнаар хандуулаад таниулах, тохиргоог хийлгэх боломжтой байдаг.

Бидний санал болгох төлбөртэйгөөр техникийн үйлчилгээ үзүүлэх Terabit NET компаний холбоо барих мэдээлэл:

TerabitContact2

Кассын төхөөрөмжийн хажууд текэн дээр байрлах буюу үндсэн принтерийг посын компьютертой USB кабелиар холбож ашиглах тохиромжтой байдаг. Дараах алхмын дагуу таниулна.

  1. Принтерээ компьютертоо холбож асааж бэлдэнэ.
  2. Принтерийн драйверыг (driver install) компьютер дээрээ татаж суулгана. Принтерийн драйвер анх худалдан авахад хайрцганд дагалдан ирдэг ба тухайн CD-г компьютерт хуулж, флаш дискээр зөөж суулгах эсвэл принтерийн үйлдвэрлэгч, марк загвараар (принтерийн ард эсвэл доор нь зургаар байдаг) нь өөрийн үйлдлийн системд тохирохыг интернетээс хайж татах шаардлагатай. (www.kass.mn -с авсан принтерүүдийн драйвер нь сайт дээр татахаар бэлэн байдаг.)
  3. Start -> Printers and Scanners цонхонд таниулсан принтерийн нэрийг энд дарж зааврын дагуу Tek болгож өөрчилнө.
  4. Dayansoft POS програмаас Үйлдэл -> Принтер тохируулах цонхноос Хэвлэгчийн нэр (Tek) хэсэгт компьютерт танигдсан Tek нэртэй принтер сонгогдсон эсэхийг шалгаад, үгүй бол сонгоод Хадгалах дарна.
  5. Текний принтерийн хувьд нэгтгэл тайлан хэвлэдэг учраас шинээр таниулсны дараа цаасны уртыг тохируулах шаардлагатай болдог. Start -> Printers&Scanners цонхноос тухайн принтерээ сонгоод Manage -> Printer Properties -> Advanced -> Printing Defaults -> Layout -> Advanced -> Paper size сонголтоос хамгийн урт хэмжээг сонгоод Ок дарна. Дэлгэрэнгүй зааврыг энд дарж харна уу.

Танайх таниулаад өгөөч гэсэн хүсэлт маш их ирдэг. Та дээрх зааварчилгааны дагуу хийхэд л болох юм. Принтертэй холбоотой бидний мэдэх бүх зүйлийг энд дараад нэг уншаад үзээрэй. Баярлалаа.

Принтерын марк төрлөөс хамаарч суулгах драйвер ялгаатай байдаг. Зөв драйвер олж суулгах шаардлагатай. Принтер таниулж буй жишээ видеонууд: