Dayansoft POS-той холбоотой (FAQ)
Шинэчилсэн:2023/07/18 Унших:2 мин 1 сек
-
POS програмын сургалт нь үнэтэй юу? Шууд лиценз төлөөд л ашиглаж болох уу?
POS програмын лицензийн төлбөр анхны нэг удаагийн сургалт, зөвлөгөө багтсан байдаг. Нэмж хэлэхэд POS-н програм нь сургалт шаардлагагүй байдаг бөгөөд шинэ ажилтнууд зөнгөөрөө өөрөө сураад, ашиглаад явахуйц ойлгомжтой интерфэйс, цөөн үйлдэлтэй програм юм.
Шаардлагатай тохиолдолд програмаас гарын авлагаас хүссэн мэдээллээ хайхад маш дэлгэрэнгүй тайлбар, зургийн хамт олж үзэх, унших боломжтой байдаг.
-
Орлого зарлагаа бүртгээд үлдэгдлээ хөтөлж болох уу?
Dayansoft POS програмд зөвхөн борлуулалт хийх боломжтой. Худалдан авалт буюу орлогоо Dayansoft ERP системийг авч бүртгэх боломжтой. Ингэснээр Dayansoft POS програмд барааны үлдэгдэл харах боломжтой.
-
Орц норм, технологи картаа оруулаад хасалт нь хийгдээд явах уу?
Dayansoft POS програмд зөвхөн борлуулалт хийх боломжтой. Dayansoft ERP системийг авч орц норм, технологийн картаа бүртгэснээр Dayansoft POS програмаар хийсэн борлуулалтын хувьд стандарт орц нормоор зарлагаа автомат гаргах, үлдэгдлээ хөтлөх, тоолох, тооллогын зөрүүгээ хянах боломжтой.
Гэхдээ энэ нь програмын хувьд боломжтой ч орц нормоор хяналт хийнэ, түүнийг зөв бүртгэж хянах нь чадварлаг хүний нөөцтэй, өдөр тутамд бүртгэлээ хийж явдаг байгууллагын хувьд л бодитой байдаг ба орцоо буруу оруулаад, бүртгэлээ дутуу, буруу оруулсан тохиолдолд хяналт хийх ямар ч боломжгүй болдог.
-
Касс дээр ажиллах ажилтнууд өөр өөрсдийн тусдаа кодоор орж болох уу? Хийх үйлдэл, эрхийг нь тохируулж болох уу?
Болно. Касс, менежер зэрэг бүх ажилтнуудаар тусдаа хэрэглэгч үүсгэж, програмд хийх бүх үйлдлийг эрхээр нарийвчлан тохируулж өгдөг.
Dayansoft POS програмд устгах үйлдэл огт байдаггүй ба хэн хэзээ юу хийсэн нь түүх болон үлдэж, тайлангаар харагддаг. Буруу үйлдэл, илүү борлуулалт хийсэн тохиолдолд зөвхөн тайлбар бичиж цуцлах, буцаадаг ба өдрийн хаалтыг өдөр тутамд хийснээр өмнөх өдрүүдийн борлуулалтанд огт өөрчлөлт , засвар орох боломжгүй болдог.
-
Интернетгүй үед ажилладаг уу?
Интернетгүй ч тогтой үед хэвийн ажиллана. 72 цагийн хугацаанд хэвийн ebarimt олгох боломжтой. 72 цагаас хойш ebarimt сугалааны дугааргүй ч гэсэн борлуулалт хэвийн хийгдэнэ.
-
Гал тогоо руу хэвлэдэг үү?
Dayansoft POS програм суусан төхөөрөмж дээр хэдэн ч принтер таниулж, барааг дурын принтер рүү хэвлэхээр, хэвлэхгүй байхаар тохируулах боломжтой.
-
Гар утсан дээр, таблет дээр суудаг уу?
Гар утсан дээр боломжгүй. Харин таблет дээр суулган ашиглах боломжтой. Гэхдээ үндсэн кассын төхөөрөмж дээр нэмэлт байдлаар суулган ашиглах боломжтой. Энд дарж дэлгэрүүлж уншаарай.
-
Ebarimt хэвлэхгүй байх боломжтой юу?
Хэрвээ ebarimt-аа өмнө нь өгсөн, эсвэл дараа нь бөөн дүнгээр байгууллага дээр шивж олгодог тохиолдолд Dayansoft POS програмаас баримт хэвлэх үед тухайн үед ebarimt хэвлэхгүй байх тохиргоо байдаг. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Гэхдээ үүнийг зөвхөн дээрх хэрэгцээ шаардлагатай харилцагч дээр тохируулдаг ба борлуулалт нуун дарагдуулах зорилгоор ашиглахыг хориглоно.