Гишүүнчлэл, карт цэнэглэлт


Шинэчилсэн:2022/09/15 Унших:3 мин 53 сек

Dayansoft ERP систем болон Dayansoft POS програмаас аль алинаас гишүүн бүртгэж болох ба аль програмаас бүртгэлийг хийхийг компаний дотоод процессоороо шийднэ. Гишүүний мэдээллийг Excel файлаар олноор нь бэлдээд импортлож оруулах боломжтой.

1. Гишүүний анкет бүртгэл (Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Гишүүнчлэл -> Шинэ)

Устгах бол Үйлдэл -> Устгах товч дарна. Хэрвээ тухайн гишүүнд идэвхтэй карт байвал “Гишүүнд идэвхтэй карт байна. Карт олголтыг идэвхгүй болгосны дараа уcтгана уу!” алдааны мессэж харуулна. Энэ тохиолдолд Борлуулалт -> Гишүүнчлэл -> Карт цонхноос олгосон идэвхтэй картыг идэвхгүй болгосны дараа устгаж болно.

2. Гишүүнчлэлийн карт, олголт солилт (Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Гишүүнчлэл –> Карт)

Dayansoft ERP системээс энэ цонхонд гишүүнчлэлийн

Dayansoft POS програмаас карт олголт, солилтыг бүртгэлийг мөн хийх боломжтой.

Гишүүнд карт олгохдоо Карт олгох товч дарна.

Гишүүнээс картын бүртгэл хасахдаа Идэвхтэй check-г болиулна. Өмнөх идэвхтэй картыг идэвхгүй болгосны дараа дараагийн картыг нэмэх боломжтойг анхаарна уу.

3. Карт мөнгө, оноогоор цэнэглэх:

Борлуулалт -> Гишүүнчлэл цонхноос гишүүнчлэлийн картыг олноор нь сонгож цэнэглэх, мөн үлдэгдлийг тэглэх боломжтой. Сардаа тодорхой дүнгээр цэнэглээд, сарын эцэст үлдэгдлийг тэглэдэг байх бизнес хэрэглээнд ашиглах боломжтой. Картуудаа олноор нь сонгоод Борлуулалт -> Гишүүнчлэл -> Үйлдэл товч дараад ChargeCard

Анхаарах зүйл:

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Гишүүнчлэл

Энэ цонхонд байгууллагын нийт гишүүдийг жагсаалтаар харуулна. Гишүүний мэдээлэл засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.