Лиценз дуусах тухай анхааруулгыг хаах товч дараад нэвтэрнэ үү.


Шинэчилсэн:2023/06/29 Унших:0 мин 43 сек

Dayansoft ERP, POS програмуудыг анх удаа суулгах эсвэл сунгалт хийх үед Даянсофт ХХК-с танай байгууллагын нэхэмжлэх хүлээн авах мэйл хаяг руу борлуулалтын нэхэмжлэх илгээдэг. Хэрэв та тус нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөр хүлээн авсан бүртгэл хийгдсэнээр лицензийн хугацааг системээс автоматаар сунгалт хийдэг.

Лицензийн хугацаа дуусахаас 5 хоногийн өмнөөс програмд нэвтрэх үед "Таны ... HardwareId-тай төхөөрөмжөөс ... бааз руу хандах програмын лицензийн хугацаа дуусахад ... хоног үлдсэн (...-нд дуусна) байна. Даянсофт ХХК-тай холбогдон лицензээ сунгуулна уу!" анхааруулга өгдөг бөгөөд Хаах товч дараад програмдаа нэвтрээрэй.

Жич, Амралтын өдөр таарах, төлбөр хүлээн авч бүртгэл хийх ажил нь бага зэрэг хоцорсноос лиценз сунгалт нь 1, 2 өдрийн дараа хийгдэж болох бөгөөд танай төлбөрийг хүлээн авч лиценз автомат сунгагдаад нэвтрэх тул хэрвээ програм нь хаагдах хугацаа өнгөрөөгүй, хаагдаагүй байгаа бол та санаа зоволтгүй шууд нэвтрээд програмаа ашиглаарай.

Харин төлбөр төлөөгүй, лиценз дуусах хугацаа өнгөрсөн тохиолдолд програмд нэвтрэх боломжгүй.