- Кассын дэвтэр хөтлөх


Шинэчилсэн:2022/09/18 Унших:0 мин 54 сек

Dayansoft POS програмд бэлэн мөнгөний бүртгэлийг хөтөлж, үлдэгдлээ хөтлөх боломжтой. Эхлэх мөнгийг зөв оруулснаар тухайн өдрийн борлуулалт, худалдан авалт зэргийг тооцон Өдрийн хаалт хийх үед кассанд бэлнээр хэдэн төгрөг байх ёстойг програм тооцоолж харуулна. Кассын үлдэгдлээ тоолж, програмын эцсийн үлдэгдэлтэй тулгалт хийх ба мөнгө дутаасан, илүүдсэн эсэхэд хяналт хийх боломжтой. Кассын бүртгэл хөтөлдөг "Хар дэвтэр" шаардлагагүй болж байна гэсэн үг. CashRegister1 Эхлэх мөнгө Эхлэх мөнгөн дүн дээр тухайн өдрийн кассанд байгаа хариулт, задгай мөнгө буюу эхлэх бэлэн мөнгийг тоолж оруулна. Тоолох гэсэн товч дээр дарж мөнгөө дэвсгэртээр нь тоолж оруулж болно. Өдрийн нээлт хийх үед оруулаагүй, эсвэл буруу оруулсан тохиолдолд програмд нэвтэрсний дараа Үйлдэл -> Эхлэх мөнгө цэс рүү орж засварлах, нөхөн оруулах боломжтой.

Мөнгө нэмэх, хасах, шилжүүлэх Бэлэн мөнгөтэй холбоотой борлуулалтаас гаднах гүйлгээ хийгдсэн тохиолдлуудал Үйлдэл -> Мөнгө нэмэх, хасах цонхоор бүртгэнэ. Жишээ нь, унаа, хоолны мөнгө, бараа татан авалт гэх мэт. Бэлэн бэлэн бус төлбөр андуурч баримт гаргасан тохиолдолд аль аль нь зөрүү үүсгэх ба энэ цонхоор нэгээс нөгөө рүү шилжүүлж үлдэгдлээ тааруулах боломжтой. Мөн Хэвлэх товчоор, эсвэл Үйлдэл -> Хаалт хийх цонхноос Мөнгө тайлангаар энэ бүртгэлээ хэвлэх боломжтой.