Захиалга үүсгэх, засах, цуцлах - POS


Шинэчилсэн:2024/01/30 Унших:2 мин 9 сек

Dayansoft POS програмын цэс: Захиалга

1. Захиалга шинээр үүсгэх

Захиалгыг дараах 3 аргаар үүсгэж болно.

1-р арга: Захиалга цэснээс ширээгээ сонгоно. Дараа нь бараануудаа сонгоод Захиалах товчийг дарна. PosOrder1 PosOrder2

2-р арга: Хэрвээ 1 ширээн дээр 1-с олон захиалга тусад нь үүсгэх бол энэ аргаар үүсгэнэ. Бараа цэсэн дээр дарж бараануудаа сонгоно. Захиалах товч дараад ширээгээ сонгож өгнө. PosOrder2 Ширээ сонгох цонх гарч ирэх ба өмнө захиалга үүсгэсэн ширээг сонгоно. ChooseTable2 Хэрвээ ширээгүй захиалга үүсгэх бол Ширээгүй товч дарна.

3-р арга: Өмнө нь бичсэн захиалгыг хувилж үүсгэх бол тухайн захиалга дээр дараад дээр харагдах захиалгын дугаар дээр дарж Хувилах товч дараад Захиалах товч дарна. Андуурч захиалгыг бүтнээр нь цуцалсан тохиолдолд захиалгын жагсаалтаас Цуцалсан төлвөөр шүүж, захиалгаа олоод хувилж шинээр үүсгэнэ. Учир нь цуцалсан захиалгыг буцааж Шинэ төлөвт шилжүүлэх боломжгүй. DuplicateOrder

Хэвлэх захиалгын хуудасны загвар: PosPrintedOrderSheet

2. Захиалгад бараа нэмэх

Үүссэн захиалга дээр дахин бараа нэмэхдээ тухайн захиалгаа сонгосны дараа нэмэх бараануудаа сонгоод Захиалах товч дарна. Ингэснээр зурагт үзүүлсэн байдлаар шинээр нэмэгдэж байгаа бараа нь өмнө нь захиалсан бараануудаасаа өөр өнгөөр ялгарч харагдах юм. AddOrder2

3. Захиалга баталгаажуулж төлбөр тооцоо хийх

Захиалга хааж баталгаажуулаад төлбөр тооцоо хийх бол Төлөх товч дарж зааврын дагуу төлбөрийн баримт хэвлэнэ. Бизнесийн онцлогоос хамаарч урьдчилсан тооцооны хуудас хэвлэх шаардлагатай бол захиалга дээр дараад Тооцоо товч дарж хэвлэнэ. PrintPreBill

PosPrintedPreBill

4. Захиалгаас бараа хасах

Захиалгаас бараа хасахдаа захиалгаа сонгосны дараа хасах бараагаа сонгоод <x товчийг дарж, хасч буй тайлбар, хасах тоо хэмжээ оруулаад Хасах товчийг дарна. RemoveItem6

5. Захиалга цуцлах

Захиалгыг бүтнээр нь цуцлахдаа Захиалга цонхноос тухайн захиалгаа сонгоод Цуцлах товчийг дарна.

Ингэснээр "Захиалга цуцлах тайлбар" гэсэн цонх гарч ирэх бөгөөд тайлбар бичих хэсэгт захиалгыг цуцалж байгаа шалтгаанаа бичээд Цуцлах товчийг дарж өгснөөр тухайн захиалга нь цуцлагдана. Цуцалсан захиалгыг буцааж сэргээх боломжгүй. Тухайн захиалгыг дахин бичих шаардлагатай бол тухайн цуцалсан захиалгаа сонгоод Хувилах дарж хувилаад Захиалах товч дарж шинээр үүсгэх боломжтой. Шинэ хувилсан захиалга нь нээлт хийсэн өдрөөр үүсэхийг анхаарна уу.

CancelOrder3

6. Үүсгэсэн захиалгаа шүүж харах, сонгох

Захиалгатай ширээнд захиалга анх үүссэн болон захиалганд сүүлд өөрчлөлт орсноос хойшхи хугацаа гүйж харагдах ба захиалгыг доорх зурагт харагдах сонголтууд дээр дарж

Мөн захиалгыг төлвөөр нь ялган харах боломжтой. Энгийн үед зөвхөн Шинэ төлөвтэй захиалгуудыг харах ба шаардлагатай тохиолдолд Захиалга цэсний Төлөв сонголтоос Биелсэн, Цуцалсан захиалгыг шүүж харах боломжтой.

OrderView4

Анхаарах зүйлс: