Дансны туслах журнал


Шинэчилсэн:2023/09/10 Унших:2 мин 42 сек

Санхүү бүртгэл -> Данс код цонхонд “Туслах журнал” гэсэн багана байх ба Туслахтай, Туслахгүй гэсэн 2 сонголттой. Туслахтай, Туслахгүйгээс хамаарч тус тусын модульд тухайн данс сонголтонд харагдах, харагдахгүй байх, тооцооны тайланд харагдах, харагдахгүй байх зэрэг янз бүрээр ажилладаг.

Туслахтай данс: Тухайн дансаар бараа, хөрөнгө, харилцагчаар задаргаа бүртгэл хөтлөгдөж, тайлан мэдээгээ задаргаагаар харах боломжтой. Жишээ нь, Бараа материал, Үндсэн хөрөнгө гэх мэт. (Гэхдээ эдгээр данс ч Туслахгүй байж болно.) Туслахгүй данс: Тухайн дансаар бараа, хөрөнгө, тооцооны нийд дүнгээр бүртгэл хөтлөгдөж, нэгтгэсэн дүнгээр тайлан мэдээгээр харах боломжтой. Яг ямар бараа, ямар хөрөнгө, аль харилцагч гэж ялган харах боломжгүй. Жишээ нь, Дуусаагүй үйлдвэрлэлийн дансууд, Дуусаагүй барилга, ААНОАТ-н өглөг, НӨАТ-н өглөг, НӨАТ-н авлага, Цалингийн өглөг гэх мэт.

Жишээлбэл,

Бараа материалын данс:

  1. "Туслахтай" бол журнал бичилт цонхоор тухайн дансаар гүйлгээ бүртгэх боломжгүй бөгөөд “Барааны дансаар журнал бичих боломжгүй!” алдааны мессэж харуулна. Ийм дансаар зөвхөн Бараа материалын модуль, цонхнуудаар гүйлгээ хөтлөх боломжтой.
  2. Бараа материалын дансны хувьд тухайн бараа материалын дансаар бараа тус бүрээр задаргаа, үлдэгдэл, өртөг задалж бүртгэхгүйгээр бөөн дүнгээр нь журнал бичиж хөтлөх хэрэгцээ шаардлага байгаа бол “Туслахгүй” бараа материалын данс нээгээд Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонхоор тус дансаа сонгоод ажил гүйлгээгээ бүртгэж болно. Ийм дансаар зөвхөн Бараа материалын модуль, цонхнуудаар гүйлгээ хөтлөх боломжгүй, дансны сонголтонд тус данс харагдахгүй. Иймд бараа материалын дансыг анх үүсгэхдээ ямар төрлийн данс байхыг зөв үүсгэх шаардлагатай.

Үндсэн хөрөнгийн данс:

  1. “Туслахтай” бол Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонхоор тухайн дансаар гүйлгээ бүртгэх боломжгүй бөгөөд “Хөрөнгийн дансаар журнал бичих боломжгүй!” алдааны мессэж харуулна. Ийм дансаар зөвхөн Үндсэн хөрөнгийн модуль, цонхнуудаар гүйлгээ хөтлөх боломжтой.
  2. Үндсэн хөрөнгийн дансны хувьд тухайн үндсэн хөрөнгийн дансаар хөрөнгө тус бүрээр задаргаа, үлдэгдэл, өртөг задалж бүртгэхгүйгээр бөөн дүнгээр нь журнал бичиж хөтлөх хэрэгцээ шаардлага байгаа бол “Туслахгүй” үндсэн хөрөнгийн данс нээгээд Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонхоор тус дансаа сонгоод ажил гүйлгээгээ бүртгэж болно. Ийм дансаар зөвхөн Үндсэн хөрөнгийн модуль, цонхнуудаар гүйлгээ хөтлөх боломжгүй, дансны сонголтонд тус данс харагдахгүй. Иймд үндсэн хөрөнгийн дансыг анх үүсгэхдээ ямар төрлийн данс байхыг зөв үүсгэх шаардлагатай.

Тооцооны данс:

  1. “Туслахтай” үед Тайлан -> Өглөг авлага буюу тооцооны тайлангууд дээр тухайн харилцагчийн тооцоог шүүж харах боломжтой болно.
  2. Харин “Туслахгүй” үед тухайн дансыг тооцооны тайлангаар шүүж харах боломжгүй болно. Туслахгүй дансны товчоо тайлан, гүйлгээг Санхүү бүртгэл -> Журнал жагсаалт, Санхүү бүртгэл -> Тооцоо товчоо цонхноос Туслах журнал чекийг авч тухайн дансаар шүүж харна уу.

Туслах журналтай холбоотой түгээмэл асуулт, хариулт: