Модулийн тухай - ҮХ


Шинэчилсэн:2023/05/30 Унших:0 мин 50 сек

Үндсэн хөрөнгийн модулийн нийт функц, боломжуудын тухай энд дарж дэлгэрүүлж танилцана уу.

o Модулийн тухай

Энэ модулиар үндсэн хөрөнгө кодлох, орлого, зарлага, хөдөлгөөн, актлалт, дахин үнэлгээ хийх, сайжруулалт, элэгдэл тооцох зэрэг үндсэн хөрөнгөтэй холбоотой бүх ажил гүйлгээг бүртгэнэ.

o Модультай ажиллах дараалал

Юуны өмнө хөрөнгийн бүлэг, байршил, багц зэрэг лавлах мэдээллийг оруулах шаардлагатай. Үүний дараа үндсэн хөрөнгөө ялган кодлож бүртгэнэ. Хөрөнгө кодлосны дараа хөрөнгийн эхний үлдэгдлийг оруулна. Эхний үлдэгдлийг оруулсны дараа ажил гүйлгээ хийгдсэн дарааллаар орлого, зарлага, үнэлгээ, сайжруулалт зэрэг ажил гүйлгээнүүдийг бүртгэнэ.

o Анхаарах зүйлс

Хөрөнгийн эхний үлдэгдэл оруулсан нийт дүн Ерөнхий дэвтрийн дансны эхний үлдэгдэлтэй нийт дүнгээрээ таарах ёстой. Хэрэв таарахгүй бол буруу бүртгэлийг залруулах шаардлагатай. Хөрөнгийн эхний үлдэгдэл оруулахдаа хэдийгээр ижил төрлийн хөрөнгүүд боловч ширхэг бүрээр нь ялгаж үлдэгдэл оруулах нь оновчтой. Учир нь тухайн хөрөнгүүд эзэмшигч, байршил зэргээрээ ялгаатай, мөн цаашид аль нэгийг нь борлуулах, хөдөлгөөн хийх, актлах зэргээр салгах шаардлага зайлшгүй бий болдог.

Тайлант хугацаа дуусахад хөрөнгийн элэгдлийг заавал тооцож, тайланд тусгах шаардлагатай.

Модулийн видео заавартай танилцах бол доорх зураг дээр дарна уу. YouTube%20Logo1