Санхүүгийн тодруулга


Шинэчилсэн:2023/11/22 Унших:1 мин 56 сек

Урьдчилж нэг удаа хийх тохиргоо:

Хэрвээ танай байгууллага Dayansoft ERP системийг 2020.01-р сараас хойш ашиглаж эхэлсэн бол энэхүү тохиргоог хийх шаардлагагүй. Мэдээж хэрэг шинэ данс үүсгэж байгаа тохиолдолд “Санхүү тодруулга” багананд тодруулгын үзүүлэлт сонгож өгөх шаардлагатай. Хэрвээ 2020.01-р сараас өмнө Dayansoft ERP системийг ашиглаж эхэлсэн ба Санхүүгийн тодруулга тайланг анх удаа гаргах гэж байгаа тохиолдолд Санхүү бүртгэл -> Данс код цонхонд “Санхүү тодруулга” багананд тухайн дансны утга санхүүгийн тодруулга тайлангийн хаана очихыг тохируулах шаардлагатай. “Санхүү тодруулга”-н төрөл нь Дансны нэр-тэй ойролцоо тул сайтар тулгахыг зөвлөж байна.

Тухайн Санхүү тодруулга баганын утгуудыг бид https://e-balance.mof.gov.mn/ -н Тодруулгын тайлангаас авч оруулсан ба хэрэглэгч өөр утга сонголтонд нэмэх, хасах боломжгүй. Зөвхөн тохирох утгыг сонгох, тодруулга тайланд очих шаардлагагүй дансны хувьд хоосон орхиход болно.

SanhuuTodruulga1

Санхүүгийн тодруулга тайлан гаргахдаа:

  1. Санхүү бүртгэл -> Санхүү тодруулга цонхонд “Тайлант жил” сонгоод “Дүн татах” товч дарна. Програм ажил гүйлгээнээс Санхүүгийн тодруулга дахь тоон үзүүлэлтүүдийг тооцоолж харуулна. Харин тэмдэглэл бичих талбаруудын мэдээллийг байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, нягтлан бодох бүртгэл хөтлөлттэй уялдуулж Нягтлан бодогч оруулна. Өөрчлөлт оруулаад “Хадгалах” товч дарж өөрчлөлтийг хадгална.

SanhuuTodruulga2

  1. Хадгалсан файлаа нээн харах бол Харах товч дарна. Файл D:/Dayansoft ERP/Report/ фолдер дотор мэдээллийн баазын нэртэй фолдер дотор жил тус бүрээр ялгаатай нэртэй хадгалагдана. Жишээ нь, Dayansoft ERP\Reports\DayanDemoDb\AANB2022.xls гэх мэт.

  2. Тухайн excel файл нь https://e-balance.mof.gov.mn/ сайтаас экспортлон авсан файл бөгөөд тайлангаа гаргаж дууссаны дараа тус сайт руу шууд импортлох боломжтой. Тухайн файлд байгаа тодруулгын үзүүлэлтүүдийг “Санхүү тодруулга” багананд оруулсан ба хэрэглэгч нэмэлтээр шинэ утга оруулах, оруулсан утгыг засах, хасах боломжгүй юм. https://e-balance.mof.gov.mn дээр өөрчлөлт орсон үед програм хөгжүүлэлтээр оруулдаг.

Анхаарах зүйл:

  1. Санхүүгийн тодруулга тайлан гаргахдаа “Дүн татах” товч дарснаар тухайн компьютерт D:/Dayansoft ERP/Report/ фолдер дотор мэдээллийн баазын нэртэй фолдерт файл үүсч, тухайн файлд өөрчлөлт хадгалагдаж байгаа тул өөр компьютераас тухайн файл руу хандах, өөрчлөлт оруулах, тайлангаа үргэлжлүүлэн хийх боломжгүйг анхаарна уу. Хэрэв тийм шаардлага байгаа бол excel file-аа дамжуулж үргэлжлүүлнэ үү.

  2. Доорх алдааны мессэж тохиолдож болно.

2.9.1

Dayansoft ERP системд Санхүү бүртгэл -> Санхүү тодруулга -> Харах товч дарахад Санхүүгийн тодруулга тайланг компьютер дээр файлаар нээдэг. Уг файл нээлттэй үед Дүн татах товчийг дарсан тохиолдолд дээрх алдааны мессэж үүснэ. Тиймээс уг файлыг хаасны дараа Дүн татах товчийг дарж өөрчлөлтийг хадгална уу.

  1. Санхүү тодруулгын excel файл нь томъёотой protected sheet -тэй байдаг тул засах боломжгүй байдаг. Үүнийг засахдаа excel файлын File -> Info цонхноос sheet тус бүрийн ард Unprotect товч дарсны дараа засах боломжтой болно. SanhuuTodruulga3