Голомт банкны IPPOS, SocialPay холбох


Шинэчилсэн:2024/05/07 Унших:2 мин 17 сек

Dayansoft POS програм Голомт банкны IPPOS-той 2020 онд интеграци холболт хийгдсэн. Голомт банкны IPPOS, Verifone гэдэг нь кассын програмтай холбогдож, кассын програмаас шууд дүнгээ авч, гараас дүн оруулахгүйгээр карт уншуулж, төлбөр амжилттай хийгдсэн үед төлбөр төлсөн мэдээллийг Dayansoft POS програм руу дамжуулж, програмаас ebarimt автомат хэвлэдэг карт уншигч төхөөрөмж юм. Хэрэв танай байгууллага Dayansoft POS програмаа IPPOS-той шууд холболт хийхийг хүсвэл дараах алхмуудыг хийлгэх шаардлагатай.

1. Голомт банктай холбогдож данс нээж, IPPOS захиалах:

  1. Голомт банкны данс нээлгэх (байгууллагын данс. Хэрэв хувь хүний данс холбуулах бол боломжтой эсэхийг банкнаас өөрсдөө лавлаж асуух)
  2. https://www.golomtbank.com/ -р ПОС төхөөрөмж суурилуулах хүсэлт гаргаж илгээнэ. Гэрээ байгуулах зэрэг нэмэлт процессыг банк талаас танайхтай холбогдож хийнэ.
  3. Голомт банкны ажилтан танай салбарт биеэр очиж IPPOS тохируулна. 3-1. Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Пос -> Бэлэн бус цонхонд Бэлэн бус 1-5 сонголтын хэсэгт Verifone төлбөрийн хэлбэрийг нэмж хадгална. Хэрвээ SocialPay тохируулах бол Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд тохиргоо хийнэ. Энэ тохиргоог 1 удаа Dayansoft ERP системд хийх тул тус програмыг ашигладаг нягтлан бодогч, менежертээ хандаарай. 3-2. Dayansoft POS програмын фолдерт DualConnector файл татаж, хуулна. 64 bit driver install суулгана. Энэ тохиргоог Голомт банкны ажилтан хийнэ. 3-3. Dayansoft POS програмаас Мэдээлэл шинэчлэх товч дарна.
  4. Dayansoft POS програмаас гараад дахин нэвтэрнэ.

IPPOS-р гүйлгээ бүртгэх:

  1. Бараа үйлчилгээ сонгоод Төлбөр төлөх цонхноос IPPOS эсвэл Verifone талбарт төлөх дүнг оруулаад Баримт хэвлэх товч дарна. Төлөх дүн Пос төхөөрөмж рүү шидэх ба картаа уншуулж, амжилттай гүйлгээ хийгдсэнээр ebarimt хэвлэгдэнэ. Гүйлгээ амжилтгүй бол хэвлэхгүй.
  2. Өдрийн хаалт хийхээс өмнө, эсвэл ээлж солилцох үед шаардлагатай гэж үзвэл Үйлдэл -> VeriFone (Api) Settlement, эсвэл Өдрийн хаалт цонхноос Settlement татах -> Голомт банк (VeriFone) товч дарж settlement татдаг.

Анхаарах зүйл:

  1. IPPOS-р гүйлгээ хийх үед худалдан авагчийн картыг уншуулж төлбөрөө шилжсэн боловч тодорхой шалтгааны улмаас (Цуцлах товчийг дарсан, Интернетийн тасалдсан, IPPOS сервистэй холбогдож чадаагүй г.м) ebarimt хэвлэгдэж гараагүй тохиолдол гарч болно. Энэ үед

    • Дансанд төлбөр орж ирсэн эсэхийг шалгана.
    • Хэрэв мөнгө орж ирээгүй бол дахин гүйлгээг хийнэ.
    • Харин мөнгө нь орж ирсэн тохиолдолд захиалгыг дахин үүсгэж төлбөрийг БЭЛЭН гэж сонгож баримтаа хэвлэнэ. Энэ тохиолдолд өдрийн хаалт хийхэд бэлэн, бэлэн бус хэсэгт уг дүнгээр зөрүү үүсэх ба Үйлдэл -> Мөнгө нэмэх, хасах -> Шилжүүлэх цонхоор Бэлэн -> Бэлэн бус шилжүүлэг хийж залруулах боломжтой.
  2. IPPOS-р хийсэн гүйлгээг settlement татахаас өмнө буцаалт хийх үед тухайн худалдан авагчийн данс руу мөнгө нь автоматаар буцаж ордог. Мөнгө ороогүй тохиолдолд, дансыг нь шалгаад, бэлнээр өгөх, банктай холбогдож яагаад буцаалт автомат хийгдээгүй шалтгааныг тодруулах боломжтой. Харин settlement татагдсан тохиолдолд тухайн гүйлгээ худалдан авагчийн данс руу орохгүй.

  3. IPPOS-р 1 баримтын хувьд зөвхөн 1 удаагийн төлбөр хүлээн авах боломжтой. Хэрвээ үйлчлүүлэгч тооцоогоо салгаж баримтаа тусдаа авахыг хүсвэл энд дарж заавартай танилцаарай. Харин бараа, үйлчилгээгээр салгахгүйгээр нийт үнийн дүнг 2 тэнцүү, 3 тэнцүү хувааж IPPOS-р уншуулах боломжгүй гэдгийг анхаарна уу.