Бусад байгууллагын хөнгөлөлтийн карт (coupon, voucher)


Шинэчилсэн:2022/09/15 Унших:4 мин 13 сек

Байгууллагууд ажилтнууд болон үйлчлүүлэгчдэдээ өөрийн болон бусад байгууллагаар үйлчлүүлэх хөнгөлөлтийн карт буюу voucher гаргах нь түгээмэл. Тэгвэл бусад байгууллагын гаргасан хөнгөлөлтийн картаар хийсэн төлбөр тооцоог Dayansoft POS програмд хэрхэн бүртгэх, улмаар Dayansoft ERP системд хэрхэн хөнгөлөлтийн карт гаргасан байгууллагатай тооцоо нийлэх талаар зааварчилгаа бэлдлээ.

Байгууллагууд хөнгөлөлтийн карт гаргахдаа төлбөр тооцооллын хувьд дараах үндсэн 2 зарчмын алинаар нь гаргаснаас шалтгаалж, бүртгэл нь ялгаатай хөтлөгдөнө.

Нэмэлт тайлбар: Посын борлуулалт татах үед хөнгөлөлтийн картаарх дүн нь борлуулалтын хөнгөлөлт болж бүртгэгдэнэ. Хэрвээ ингэж борлуулалтын орлого, борлуулалтын хөнгөлөлтөөр бүртгэхгүй тохиолдолд хөнгөлөлт үйлчлэх бүх бараа үйлчилгээ дээр 0 үнээр үнийн жагсаалт үүсгэж, 5-р алхамд заасан хөнгөлөлт оруулахгүйгээр үнийн жагсаалтаас 0 үнэтэй үнийн жагсаалтыг сонгож борлуулалт бүртгэж болно. Үнийн жагсаалт үүсгэх, тохируулах талаар Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхноос дэлгэрүүлж уншина уу.

  1. Бараа сонгох, эсвэл төлбөрийн цонхноос Харилцагч (F9) товч дарж, 1-р алхамд бүртгэсэн карт гаргасан байгууллагыг сонгоно.
  2. Баримтаа хэвлэж гаргана. Зөвхөн хөнгөлөлтийн картаар бараа, үйлчилгээ авч байгаа тохиолдолд 0 үнийн дүнтэй сугалааны дугааргүй баримт хэвлэгдэнэ. Харин худалдан авч буй бараа үйлчилгээ хөнгөлтийн дүнгээс илүү гарсан тохиолдолд илүү гарсан төлбөрөө бэлэн, бэлэн бусаар төлөх ба тус төлсөн дүнд сугалааны дугаар бүхий ebarimt хэвлэгдэнэ.
  3. Урамшууллын хугацааны эцэст (сарын эцэст) цуглуулсан хөнгөлөлтийн картуудыг нэгтгэж, карт гаргасан байгууллагад өгөх ба нийт картын дүнгээр тус байгууллага руу нэхэмжлэх өгнө.
  4. Dayansoft ERP системийн Борлуулалт -> Борлуулалт цонхноор борлуулалт болгон шивэх, эсвэл шууд Ерөнхий дэвтэр -> Журнал бичилт, Мөнгөн хөрөнгө -> Кассын орлого, Мөнгөн хөрөнгө -> Харилцахын орлого цонхнуудын аль тохиромжтойгоор борлуулалтаа шивж, борлуулалтын орлого, тооцоо үүсгэх, хаах бичилтээ хийнэ. Хэрхэн бүртгэхийг нягтлан бодогч өөрөө шийдвэрлэх нь зүйтэй.
  5. Тус байгууллага руу www.ebarimt.mn сайтаас эсвэл Dayansoft ERP системийн Борлуулалт -> Ebarimt цонхноос тухайн тооцооны нийт дүнгээр ebarimt гаргаж, илгээнэ.

Хөнгөлөлтийн карт гаргаж буй байгууллагаас урамшууллын хугацааны эцэст (сарын эцэст) хөнгөлөлтийн картаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн төлбөр тооцоог хийх ба худалдан авалтын ebarimt нь үйлчилгээ авах үед картаар үйлчлүүлж буй худалдан авагчид олгоно. Өөрөөр хэлбэл, Картаар үйлчлүүлэгч нар урьдчилж үйлчилгээг аваад, төлбөр тооцоог нь карт гаргасан байгууллага дараа нь хийж байгаа гэж ойлгож болно.

Энэ тохиолдолд дараах алхмаар програмд бүртгэл хөтөлнө.

  1. Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд тухайн карт гаргасан байгууллагыг харилцагчаар бүртгэнэ. Мэдээж өмнө бүртгэсэн бол дахин бүртгэх шаардлагагүй.
  2. Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд Посоор үйлчлүүлнэ сонголтыг чеклэж хадгална.
  3. Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо цонхонд Тооцооны данс хэсэгт Дансны авлага дансыг тохируулж хадгална.
  4. Dayansoft POS програмд Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх (F5) товч дарна.
  5. Картаар үйлчлүүлэгч үйлчилгээ авах үед хэвлэмэл хөнгөлөлтийн картыг хурааж авна.
  6. Dayansoft POS програмд бараа, үйлчилгээг сонгоод төлбөрийн цонхноос тухайн хөнгөлөлтийн картын дүнгээр Тооцоо хэсэгт дүнг оруулна. Жишээ нь, 30,000 ₮-н хөнгөлөлтийн картаар нийт 50,000 ₮-н бараа авч байгаа тохиолдолд Тооцоо хэсэгт 30,000 ₮ оруулж, үлдэгдэл 20,000 ₮-г тухайн үйлчлүүлэгчээс авсан хэлбэрээр (Бэлэн, Бэлэн бус) оруулна. Хөнгөлөлтийн картаар хийсэн дүнгээрх борлуулалт нь дараа тооцоо болох ба өдрийн хаалт хийх үед бэлэн, бэлэн бус мөнгөний үлдэгдэлд нөлөөлөхгүй.
  7. Бараа сонгох, эсвэл төлбөрийн цонхноос Харилцагч (F9) товч дарж, 1-р алхамд бүртгэсэн карт гаргасан байгууллагыг сонгоно.
  8. Баримтаа хэвлэж гаргана. Худалдан авч буй бараа үйлчилгээний нийт үнийн дүнгээр сугалааны дугаар бүхий ebarimt хэвлэгдэнэ.
  9. Dayansoft POS-н борлуулалтыг Dayansoft ERP системд татах үед борлуулалтын журнал хэсэгт тухайн карт гаргасан байгууллага руу авлага үүсгэсэн бичилт автомат үүснэ. Хэрвээ үүсэхгүй бол 3-р алхмыг зөв тохируулсан эсэхээ нягтлаарай. Мөн тухайн борлуулалтын баримт татаж байгаа харилцагчийн хувьд мөн Тооцооны данс тохируулсан байх ёстойг анхаарна уу.
  10. Урамшууллын хугацааны эцэст (сарын эцэст) цуглуулсан хөнгөлөлтийн картуудыг нэгтгэж, карт гаргасан байгууллагад өгөх ба нийт картын дүнгээр тус байгууллага руу нэхэмжлэх өгнө.
  11. Мөнгөө авсан тохиолдолд Dayansoft ERP системийн Ерөнхий дэвтэр -> Журнал бичилт, Мөнгөн хөрөнгө -> Кассын орлого, Мөнгөн хөрөнгө -> Харилцахын орлого цонхнуудын аль тохиромжтойгоор өмнө үүссэн тооцоо хаах бичилтээ хийнэ. Хэрхэн бүртгэхийг нягтлан бодогч өөрөө шийдвэрлэх нь зүйтэй.