Бизнес төрөл


Шинэчилсэн:2022/09/08 Унших:0 мин 42 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Бизнес төрөл

Байгууллага дансыг дансны төрлөөс өөрөөр бизнесийн зорилгоор нь бизнес төрлөөр төрөлжүүлэх боломжтой. Бизнес төрлүүдээ үүсгээд Ерөнхий дэвтэр -> Данс цонхонд “Бизнес төрөл”-өө тохируулснаар тайлан харахдаа ялган харах боломжтой. Жишээлбэл, Олон салбар нэгжтэй байгууллагын хувьд салбар нэгж тус бүрээр дансуудаа салгаж орлого, зардлуудаа бүртгээд дараа нь тайлан баланс дээр бизнес төрлөөр нэгтгэж харах хэрэгцээ шаардлага гарна. Бизнес төрөл лавлахад Цалингийн зардал, ББӨ гэх мэт төрөл үүсгээд тус тусын дансны ард тохируулна гэсэн үг. Улмаар бүх салбарынхаа цалингийн зардлыг тус тусын дансаар харж чадах ба компаний хэмжээнд нийт цалингийн зардлаа бизнес төрлөөр бүлэглэж, шүүж харж чадна гэсэн үг.

Бизнес төрөл нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.