Цагийн төрөл


Шинэчилсэн:2023/12/21 Унших:1 мин 1 сек

Dayansoft ERP системийн цэс: Цалин -> Цаг төрөл

Цагийн төрлүүдийг байгууллагынхаа онцлогт тохируулан дураар үүсгэж, цаг бүртгэл хөтөлснөөр цааш цалин бодолтонд төрөл тус бүрээр цагийн мэдээг татах боломжтой. Жишээ нь, Ажилласан цаг, Амарсан хоног, Өвчтэй хоног, Хоцорсон минут гэх мэт. Систем анх суурилуулах үед үндсэн цагийн төрлүүд бүртгэгдсэн байх ба тэдгээрийг Цалингийн үзүүлэлтэнд тохируулсан байгаа. Иймд анх байсан үзүүлэлтийн нэрийг, утгыг засч өөрчлөх нь цалин бодолт руу буруу цагийн бүртгэл татах алдааг үүсгэх тул болгоомжтой засвар оруулна уу. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд шинээр төрөл нэмнэ.

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Жишээ,

Код Нэр ExternalCode
101 Ажилласан хоног worked_days
102 Ажилласан цаг worked_hours
103 Илүү ажилласан цаг overtime
104 Нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг holiday_overtime
105 Шөнийн цагаар ажилласан цаг
106 Ажлаас хоцорсон минут late_minutes
107 Ажил тасалсан цаг tasalsan_hour
108 Өвчтэй хоног sick_day
109 Чөлөөтэй цаг free_hour
110 Ээлжийн амралт авсан хоног e_free_day
201 Гэрээс ажилласан цаг
202 Гадуур ажилласан цаг