- Захиалга салгах


Шинэчилсэн:2022/10/17 Унших:0 мин 40 сек

  1. Захиалгын төлбөрийг үйлчлүүлэгчдийн авсан бараа, үйлчилгээгээр тусад нь салгаж хийх үед Захиалга цэснээс уг захиалгыг сонгож Салгах товч дээр дарна. 2.22.01

  2. Захиалга салгах / Төлбөр хуваах цонх гарж ирэх ба салгах барааг сонгож доорх зураг дээр тодруулсан Шилжүүлэх тэмдэг дээр дарж салгана. 2.22.02

  3. Дээрх зураг дээр харуулсан Төлөх товчийг дарснаар салгасан барааны төлбөр хийх цонх гарч ирнэ. Дахин захиалгыг сонгож үлдсэн бараа үйлчилгээний төлбөрийг дуустал үргэлжлүүлнэ. Харин Салгах товчийг дарснаар уг захиалга нь салгасан бараагаар тусдаа захиалга болж үүснэ.

Анхаарах зүйл:

Ширээ андуурч, өөр захиалга дээр санамсаргүй бараа нэмсэн бол тухайн захиалгаас Салгах товчийг дарж Захиалга салгах / Төлбөр хуваах цонхонд андуурсан бараа, үйлчилгээгээ сонгоод дээрх зураг дээр тодруулсан Шилжүүлэх тэмдэг дээр дарж салгана. Ширээ товчийг дарж захиалгыг шилжүүлэх зөв ширээг сонгох ба Захиалга салгах / Төлбөр хуваах цонх дахин гарч ирэхэд Салгах товчийг дарна.