Dayansoft POS шинэ захиалгыг борлуулалтын захиалга болгох


Шинэчилсэн:2022/09/11 Унших:0 мин 27 сек

Dayansoft POS програмд хийсэн борлуулалтын захиалгыг Dayansoft ERP системийн Борлуулалтын захиалга цонхонд автомат татах боломжтой. Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын захиалга -> Үйлдэл -> Татах -> Посын захиалга татах

  1. Борлуулалтын захиалгын жагсаалтаас захиалга татах огноогоо тохируулна. 341
  2. Тохируулсан хугацааны хооронд Dayansoft POS програмд хийгдсэн “Шинэ” төлөвтэй, харилцагч сонгогдсон захиалгууд Борлуулалтын захиалга жагсаалтанд захиалга тус бүрээр мөр болон нэмэгдэнэ.

Хэрвээ татагдахгүй бол Dayansoft POS програмд Шинэ төлөвтэй, харилцагч сонгосон захиалга байхгүй байна гэсэн үг.

Та энэ захиалгыг борлуулалтын захиалга болгохгүйгээр шууд борлуулалт болгон татах бол Посын борлуулалт татах зааврын дагуу татна уу.