- Бараа меню удирдах


Шинэчилсэн:2022/06/17 Унших:0 мин 52 сек

Dayansoft POS програмаас бараа, меню удирдах боломж 2022.3-р сарын програмын шинэчлэлээр орлоо. Байгууллагын хувьд бараа кодны мастер дата нь чухал мэдээлэл бөгөөд шинээр үүсгэх, засах, үнэ өөрчлөх зэрэг нь тодорхой эрхтэй ажилтан албан тушаалтан хийх үйлдэл юм. Иймд энэ боломжийг ашиглахдаа Даянсофт ХХК-д чатаар мэдэгдэж урьдчилан тохиргоо хийсний дараа ашиглах боломжтой.

Бараа меню удирдах эрхийг кассын ажилтанд өгөхдөө Dayansoft ERP системд Борлуулалт -> Пос тохиргоо -> Касс, эрх цонхонд Manager бүлгээс Бараа меню удирдах эрхийг чеклэж хадгалаад Dayansoft POS програмаас мэдээлэл шинэчилнэ. Эрх тохируулсны дараа посын програмаас:

Шинээр бараа нэмэх

Шинээр нэмэх барааны ангиллаа сонгоод (ангилал байхгүй бол шууд дараад Ангилал нэмэх дарж нэмнэ.) баруун дээд буланд Нэмэх товч дараад Бараа нэр, Зарах үнэ оруулаад хадгална. Бусад талбар сонгогдсон байна. Солих шаардлагатай бол солино.

AddItem

Шинээр барааны ангилал нэмэх

Баруун дээр буланд байрлах Нэмэх товч дараад Ангилал нэмэх дарж ангилал нэмнэ.

Бараа нэр, үнэ засах

Баруун дээр буланд байрлах Засах товч дараад засах бараагаа сонгоод засч хадгална.