Дагалдах, урамшуулал, сет бараа


Шинэчилсэн:2023/06/11 Унших:2 мин 36 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код -> Дагалдах

Dayansoft ERP & POS програм дээр ямар нэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулах үед тухайн бүтээгдэхүүнийг заавал дагалдаж борлуулагддаг, эсвэл сонголттойгоор санал болгодог бүтээгдэхүүн, үйлчилгээ байж болно. Жишээлбэл, комбо сет авахад ундаагаа сонгодог, хачираа сонгодог.

  1. Шинээр Сет үнэ үнийн жагсаалтыг Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхонд үүсгэнэ. PriceList

  2. Тус шинээр үүсгэсэн үнийн жагсаалтыг Борлуулалт -> Пос тохиргоо -> Бараа данс, үнэ цонх нэмэлт үнийн жагсаалт хэсэгт нэмж тохируулна. Энд тохируулаагүй тохиолдолд POS програмд тохируулсан үнээр биш үндсэн үнээр татагдахыг анхаарна уу. SetSetPriceList

  3. Бараа материал -> Барааны код цонхонд сетэнд орж буй дагалдах бараануудыг сетэнд орохдоо борлуулах үнийг тохируулна. Жишээ нь, Сетэнд орохдоо үнэгүй буюу 0 үнээр тохируулна.

CfgSetPrice

  1. Бараа материал -> Барааны код -> Дагалдах цонхонд сетэнд орж буй дагалдах бараанууд сонгож, хэдэн ширхэг дагалдах, дагалдахдаа ямар үнээр, заавал дагалдах эсэхийг тохируулна.

CfgItemRelated2

Энэ цонхонд тухайн дагалдах бараа, үйлчилгээг сонгосноор Dayansoft POS програмд бараа сонгох үед энд тохируулсан бараануудыг автоматаар шүүж, санал болгодог. Харин ERP системийн хувьд үндсэн бараа үйлчилгээг сонгоод хулганы баруун товч дараад Мөр нэмэх (Дагалдахаар) товч дарснаар жагсаалтанд нэмэгдэнэ.

  1. Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарснаар таны тохируулсан дагалдах бараанууд POS програмд орно. Хэрвээ бичлэг, зураг дээрх шиг ажиллахгүй байгаа тохиолдолд хийсэн алхмуудаа ахин нэг удаа шалгана уу. Дагалдах бараа үйлчилгээний бараа код тус бүр нь Dayansoft POS програмд харагдахаар Посоор борлуулна, Бараа данс тохируулсан байх ёстой.

Анхаарах зүйл: