Орлогын дэлгэрэнгүй


Шинэчилсэн:2023/11/22 Унших:4 мин 31 сек

Тайлан -> Санхүү бүртгэл -> Орлогын дэлгэрэнгүй тайлан

ODT1

ODT2

Орлогын дэлгэрэнгүй тайланг салбар нэгж, бизнес төв, гэрээгээр шүүх, дансаар задалж харах, 2 дагч хэл рүү орчуулж харах боломжтой. Хэрвээ танд тайлантай холбоотой дүнг нягтлан шалгах шаардлагатай бол Д/д буюу дэс дугаар дээр дарж цааш DrillDown задалж, ажил гүйлгээ хүртэл задалж харах боломжтой. Мөн тус тайланг харахдаа Дансаар задалж харах бол тэмдэглэ чекийг сонгосноор данс тус бүрээр дүнг задалсан байдлаар харагдана.

ODT3

Түгээмэл асуулт, хариултууд:

1. Орлогын дэлгэрэнгүй тайлангийн дүн буруу татагдаад байна.

Хариулт: Орлогын дэлгэрэнгүй тайлан нь таны гүйлгээ хийсэн дансны Данс бүлэг ямар байгаагаас шалтгаалж дүн нь нэгтгэгдэж татагдана. Дараах зурагт Орлогын дэлгэрэнгүй тайлангийн дансууд, бүлгийн сонголтыг харууллаа. Жишээлбэл, Ажилчдын цалингийн зардал (ЕрУд) дансаар хийсэн гүйлгээ нь Данс бүлэг 10 буюу Ерөнхий ба удирдлагын зардал бүлгийн данс тул тайланд тус бүлэгт харъяалагдана. Таны гүйлгээ хийсэн дансны дүн буруу мөр, бүлэгт нэгтгэгдэж байвал та Санхүү бүртгэл -> Данс код цонхноос тухайн дансны "Данс бүлэг"-г нягтлаад, буруу бол засаарай. Шинээр данс үүсгэж байгаа тохиолдолд тайлангийн аль бүлэгт очихыг Данс бүлэг тодорхойлдог тул зөв сонгож үүсгээрэй. Санхүү байдлын тайлан яг энэ зарчмаар Данс бүлэг-р боловсруулагддаг.

AccountGroupToReport

2. 19-р мөр буюу Орлогын татварын зардал автомат тооцогдохгүй, бодогдохгүй байна. Яах вэ?

Хариулт: Dayansoft ERP систем нь одоогоор ААНОАТ-г автомат тооцдоггүй. Иймд та Орлогын дэлгэрэнгүй тайлангаас хасагдах, хасагдахгүй зардлаа өөрөө дансаар нь шүүж ялган татвар тооцох дүнг тооцоолж, татварын хувь хэмжээгээр тооцсоны дараа Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонхоор ААНОАТ-н зардлаа тооцож бичилт хийсний дараа Орлогын дэлгэрэнгүй тайланд тус татварын дүн харагдана.

3. Борлуулалтын орлогын дүн, Гүйлгээ балансын дүнгээс зөрөөд байна. Яах вэ?

Хариулт: Борлуулалтын орлого (цэвэр) - Энэ мөрөнд борлуулалтын цэвэр дүн буюу хөнгөлөлт, буцаалтыг хассан (НӨАТ болон НХАТ ороогүй) дүнг харуулна. Орлогын дэлгэрэнгүй тайлангийн тус дүн нь цэвэр орлогын дүн гэдгийг та анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, борлуулалтын хөнгөлөлт, борлуулалтын буцаалтууд хасагдсан цэвэр борлуулалтын орлогын дүн гэсэн үг. Хэрэглэгч нар тус цэвэр дүнг, бохир борлуулалтын дүнтэй тулгаж, зөрүүтэй үед толгой нь эргэх тохиолдол элбэг.

Иймд тус тайланг харахдаа “Дансаар задалж харах бол тэмдэглэ” чекийг сонгоод харвал бохир борлуулалтын орлого, борлуулалтын хөнгөлөлт, борлуулалтын буцаалт тус бүрээр задарч харагдах ба тус бүр дээр дарж цааш гүйлгээ баланс, гүйлгээ рүү шилжих боломжтой. Тухайн Борлуулалтын орлого (цэвэр) мөрийн өмнөх дэс дугаар дээр дарахад доорхи гүйлгээ баланс нээгдэнэ. GB Эдгээр харагдаж байгаа тоон утгууд нь НӨАТ, НХАТ ороогүй дүн юм. Дээрхи зураг дээрхи дүн бол тухайн тайлант хугацаанд гарсан борлуулалтын орлого, хөнгөлөлт, буцаалтын нийлбэр бөгөөд цэвэр борлуулалтын орлого биш юм. Зурагт тодруулсны дагуу ихэнхи хүмүүс гүйлгээ балансын хөл дүнг орлогын дэлгэрэнгүй тайлангийн Цэвэр борлуулалтын орлоготой тулгаад байдаг. Тухайн тодруулсан байгаа дүнгүүдийг Борлуулалтын орлого – Борлуулалтын хөнгөлөлт – Борлуулалтын буцаалт = Борлуулалтын орлого (цэвэр) томъёогоор бодогдож гарч ирдэг. Хэрэв хоорондоо зөрсөн бол хийсэн гүйлгээгээ дахин нягтлан шалгана уу.

4. Орлогын дэлгэрэнгүй тайлангийн ББӨ болон Борлуулсан барааны ашгийн тайлангийн ББӨ зөрөөд байна. Яагаад?

Хариулт: Ерөнхий дэвтэр -> Орлогын дэлгэрэнгүй тайлан, Борлуулалт -> Борлуулсан барааны ашиг тайлангийн өртгүүд нь хоорондоо таарах болон таарахгүй тохиолдлууд байдаг. Ямар тохиолдолд таарах, ямар тохиолдолд зөрөх, бүр хэт их зөрүүтэй байдаг талаар тайлбарлая.

Орлогын дэлгэрэнгүй тайлангийн Борлуулалтын өртөг мөрөнд харагдаж буй дүн нь Ерөнхий дэвтэр -> Данс цонхонд Борлуулалтын өртөг буюу 3.1.2 бүлэгт харъяалагддаг бүх дансаар ерөнхий дэвтэрт хийсэн бичилтийн дүн буюу яг танай байгууллагын бодит өртгийн дүнг харуулдаг.

Харин Борлуулсан барааны ашиг тайланд өртгийг тооцоолж харуулахдаа барааны төрлөөс хамаарч 2 янзаар харуулна. Барааны төрлийн талаар энд дарж уншина уу. Хэрэв “Материал” эсвэл “Бүтээгдэхүүн” төрөлтэй бол бодит системд бодогдсон өртгийг харуулах ба танай байгууллага “Үйлчилгээ” төрөлтэй барааны кодгүй бол Орлогын дэлгэрэнгүй тайлан болон Борлуулсан барааны ашгийн тайлангийн өртгүүд хоорондоо зөрүүгүй, яг таарч харагдана.

Хэрэв “Үйлчилгээ” төрөлтэй, тэдгээр нь цаанаа стандарт орц норм, технологийн карттай тохиолдолд өртгийг тооцоолохдоо стандарт орцоорх тоо хэмжээг тухайн орцын бодит өртгөөр үржүүлж тооцдог. Өөрөөр хэлбэл, бодит өртгийг нь үйлчилгээ тус бүрээр нарийн хуваарилах боломжгүй учраас стандарт орцоор пропорцлож дөхүү өртөг харуулдаг гэсэн үг. Энэ тохиолдолд дээрх 2 тайлангийн өртөг зөрүүтэй харагдана. Зөрүү ямар тохиолдолд их гарах вэ гэвэл бодитоор гарсан бараа материалын зарлага, өртөг нь стандарт орц нормоос хэр зэрэг зөрүүтэй бодит зарлага гарсан гэдгээс шалтгаалж зөрүүтэй харагдана. Алдаа нь дараах шалтгаануудаас үүсч болно.

Ямар бараа материал дээр зөрүү их гараад байгааг Тайлан -> Үйлдвэрлэл -> Материалын зарлагын хяналт тайлангаас хэтрэлт, хэмнэлт ихтэй барааг шүүж хараад шаардлагатай засварыг оруулна уу.

5. Орлогын дэлгэрэнгүй тайлангийн Өмнөх оны дүнг хаана оруулах вэ?

Ажил гүйлгээ хөтөлж эхэлсэн эхний жилийн хувьд тус тайлангийн Өмнөх оны дүнСанхүү бүртгэл -> Эхний үлдэгдэл цонхонд Данс төрөл-г Түр данс болгож солиод оруулна. Харин эхний жилээс хойшхи дараа дараагийн жилүүдийн хувьд өмнөх оны гүйлгээнээс тооцоолж харуулна.

Залруулга:

Програм анх суулгахад Санхүү бүртгэл -> Данс код цонхонд Сангийн сайдын 2014 оны 249-р тушаалын хавсралт дахь ААН-н нягтлан бодох бүртгэлийн дансны жишиг жагсаалтыг оруулсан ба тус жагсаалтанд Түрээсийн орлого данс нэртэй 2 данс байх ба дараах байдлаар тохиргоотой. Өөрөөр хэлбэл, 32011002 кодтой данс нь УОО буюу Санхүү байдлын тайланд очих, 51021001 данс нь Түрээсийн орлого буюу Орлогын дэлгэрэнгүй тайланд очихоор байгаа.

Хэрвээ данс андуурч гүйлгээ хөтөлсөн бол тухайн дансны гүйлгээ руу нэг бүрчлэн орж дансаа сольж засна уу.

Хэрэглэгч гүйлгээ хөтлөхдөө нэр ижил учраас данс андуурч, тухайн гүйлгээ нь хүссэн тайланд нь очихгүй алдаа үүсч байгаа тул та 32011002 дансны нэрийг "Түрээсийн орлого УОО" болгож засаад гарч болзошгүй алдаанаас сэргийлнэ үү. Нэгэнт бааз үүсч, гүйлгээ хөтөлж эхэлсэн учраас програм хөгжүүлэгч бидний зүгээс энэ алдааг засах боломжгүй. Харин шинэ харилцагчдын хувьд (2023.12 сараас) нэршлийн давхардлыг арилгасан болно.