Кассын төхөөрөмж форматлах


Шинэчилсэн:2022/10/27 Унших:3 мин 35 сек

Дараах тохиолдлуудад кассын төхөөрөмжийг форматлана.

TerabitContact1

Кассын төхөөрөмж форматлах алхам:

Энэхүү дарааллыг мөрдөөгүйгээс борлуулалтын мэдээлэл илгээгдэхгүй үлдэх, устах, дараа нь борлуулалтын зөрүү үүсэх эрсдэлтэй тул анхааралтай уншиж, зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэнэ үү.

1. Компьютер форматлах хүнээ олоод, форматлах өдөр цаг товлож Даянсофт ХХК-д урьдчилан мэдэгдэх

2. Яг форматлахаас өмнө заавал Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл илгээх (F6), Үйлдэл -> НӨАТУС илгээх 2 товчийг дарна.

3. Таниулсан принтерийн нэр болон драйверуудыг шалгах, хуулж авна.

4. Зөвхөн C дискийг форматлана. Зөвхөн С дисктэй төхөөрөмж бол C, D диск болгон хуваана.

5. Форматласны дараа дэлгэцийн мэдрэгч, хэрэглэгч рүү харсан дэлгэц ажиллаж байгаа эсэхийг шалгана.

6. Принтер драйвер таниулж, 3-р алхамд шалгасан нэрээр нэрлэж тест хуудас хэвлэдэг болгох

7. Dayansoft POS/Install фолдероос vcredist_x64.exe програмын install ажиллуулна.

8. Dayansoft POS фолдероос Dayansoft POS.exe файл дээр хулганы баруун товч дараад Send to -> Desktop (create shortcut) дарна.

9. Програмд нэвтэрч ороод Үйлдэл -> Принтер тохируулах текний принтерийнхээ нэрийг сонгоод Тестийн хуудас хэвлэх/Принтер шалгах товч дарж тестийн хуудас хэвлэгдсэн бол борлуулалт бичиж эхлүүлнэ.

10. Start -> Check for updates цонхноос Check for updates, Install дарж windows update-г авахуулж дуусгаарай. Windows update-г авахуулах үед хэд хэдэн удаа Restart хийх, мөн update авч байгаа үед хэвлэгч хэвлэхгүй болох, компьютер гацах зэрэг олон асуудлууд үүсдэг тул форматласны дараа борлуулалт бичиж эхлэхээс өмнө нэн даруй авахуулж дуусгах шаардлагатай. Энэ процесс нь 1-2 цаг үргэлжлэх тохиолдол байдаг тул цагаа урьдчилан төлөвлөөрэй.

Format-and-Reinstall-Windows-Step-20

Анхаарах зүйлс: