Орц норм, стандарт өртөг


Шинэчилсэн:2023/07/27 Унших:0 мин 59 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Орц норм

Бараа, бүтээгдэхүүний орц норм тохируулах зааврыг Үйлдвэрлэл -> Стандарт орц норм цонхны заавраас харна уу. Бараа, бүтээгдэхүүний орц нормыг бараа код цонхноос нэг бүтээгдэхүүний хувьд, эсвэл Үйлдвэрлэл модулиас олноор нь тохируулах боломжтой. Энэ цонхонд Идэвхтэй буюу дуусах хугацаа тохируулаагүй, дуусах хугацаа тохируулсан ч тухайн хугацаа нь өнгөрөөгүй орцуудыг харуулна. Харин дуусах хугацаа оруулж, тухайн хугацаа нь өнгөрсөн буюу "Идэвхгүй" орцуудыг харуулдаггүй. Идэвхгүй орцыг харах бол жагсаалтын шүүлт хэсэгт Идэвхтэй шүүлтийг болиулснаар бүх тохируулсан орцыг харуулна.

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Орц норм -> Стандарт өртөг

Энэ цонхонд “Бүтээгдэхүүн” төрөлтэй бэлэн бүтээгдэхүүний хувьд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гардаг стандарт өртгийг тохируулдаг. Стандарт өртгийг мөрдөж эхэлсэн, өөрчлөгдсөн хугацаагаар ялган хөтлөх боломжтой.

-Стандарт өртөг – Стандарт өртгийн дүнг оруулна.
-Эхлэх огноо - Тухайн стандарт өртөг эхлэх огноо буюу хэзээнээс тухайн стандарт өртгөөр тооцох хугацааг оруулна.

Анхаарах зүйл: