Орлогын дэлгэрэнгүй тайлангийн ББӨ болон Борлуулсан барааны ашгийн тайлангийн ББӨ зөрөх


Шинэчилсэн:2022/09/18 Унших:1 мин 14 сек

Ерөнхий дэвтэр -> Орлогын дэлгэрэнгүй тайлан, Борлуулалт -> Борлуулсан барааны ашиг тайлангийн өртгүүд нь хоорондоо таарах болон таарахгүй тохиолдлууд байдаг. Ямар тохиолдолд таарах, ямар тохиолдолд зөрөх, бүр хэт их зөрүүтэй байдаг талаар тайлбарлая.

Орлогын дэлгэрэнгүй тайлангийн Борлуулалтын өртөг мөрөнд харагдаж буй дүн нь Ерөнхий дэвтэр -> Данс цонхонд Борлуулалтын өртөг буюу 3.1.2 бүлэгт харъяалагддаг бүх дансаар ерөнхий дэвтэрт хийсэн бичилтийн дүн буюу яг танай байгууллагын бодит өртгийн дүнг харуулдаг.

Харин Борлуулсан барааны ашиг тайланд өртгийг тооцоолж харуулахдаа барааны төрлөөс хамаарч 2 янзаар харуулна. Барааны төрлийн талаар #451-с уншина уу. Хэрэв “Материал” эсвэл “Бүтээгдэхүүн” төрөлтэй бол бодит системд бодогдсон өртгийг харуулах ба танай байгууллага “Үйлчилгээ” төрөлтэй барааны кодгүй бол Орлогын дэлгэрэнгүй тайлан болон Борлуулсан барааны ашгийн тайлангийн өртгүүд хоорондоо зөрүүгүй, яг таарч харагдана.

Хэрэв “Үйлчилгээ” төрөлтэй, тэдгээр нь цаанаа стандарт орц норм, технологийн карттай тохиолдолд өртгийг тооцоолохдоо стандарт орцоорх тоо хэмжээг тухайн орцын бодит өртгөөр үржүүлж тооцдог. Өөрөөр хэлбэл, бодит өртгийг нь үйлчилгээ тус бүрээр нарийн хуваарилах боломжгүй учраас стандарт орцоор пропорцлож дөхүү өртөг харуулдаг гэсэн үг. Энэ тохиолдолд дээрх 2 тайлангийн өртөг зөрүүтэй харагдана. Зөрүү ямар тохиолдолд их гарах вэ гэвэл бодитоор гарсан бараа материалын зарлага, өртөг нь стандарт орц нормоос хэр зэрэг зөрүүтэй бодит зарлага гарсан гэдгээс шалтгаалж зөрүүтэй харагдана. Алдаа нь дараах шалтгаануудаас үүсч болно.

Ямар бараа материал дээр зөрүү их гараад байгааг Тайлан -> Үйлдвэрлэл -> Материалын зарлагын хяналт тайлангаас хэтрэлт, хэмнэлт ихтэй барааг шүүж хараад шаардлагатай засварыг оруулна уу.