QR төлбөр хийх


Шинэчилсэн:2024/01/08 Унших:1 мин 41 сек

Програмаар fintech тооцоо хийхэд шаардлагатай урьдчилсан нөхцөл:

  1. Fintech үйлчилгээг хариуцсан байгууллагатай гэрээ хийнэ үү.
  2. Тус байгууллагаас ирүүлсэн тохиргоо мэдээллийг Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд тохируулна уу.
  3. Dayansoft POS програмд Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарна. Энэ үйлдлийг тохиргоо хийсний дараа 1 л удаа хийнэ.

Fintech-ээр төлбөр тооцоогоо хийх алхам:

  1. Бараагаа сонгоод Төлөх товч дарна.
  2. QR pay төлбөрийн хэлбэр сонгоно. fintech%20pay
  3. Төлбөрийн хэлбэрийн ард байрлах QR pay дарж fintech -ээ сонгоно. fintech1
  4. Байгууллагаар Баримт хэвлэх / Хувь хүнээр Баримт хэвлэх сонгож дарахад QR баркод дэлгэц дээр харуулна. bai%20huvi%20hun
  5. QR кодыг уншуулж төлбөр хийнэ. Төлбөр шалгах товч дээр дарах бөгөөд төлбөр төлөгдсөн үед баримт хэвлэгдэх ба амжилтгүй болсон тохиолдолд алдааны мессэж өгч баримт хэвлэхгүйг анхаарна уу. QRMonPay

QR төлбөрөөр хийсэн борлуулалтыг өдрийн хаалтын тайланд хэвлэх ба Даянсофт ХХК-н хөгжүүлсэн 3 програмын дараах тайлангаас харна.

Анхаарах зүйл:

  1. QR код гарч ирэхгүй алдаа зааж байгаа тохиолдолд интернетээ шалгаад хэвийн бол тухайн QR төлбөрийн шийдлийг хөгжүүлэгч байгууллагын дуудлагын утсаар холбогдож лавлана уу. Өмнө нь тухайн төлбөрийн хэлбэрээр амжилттай төлбөр тооцоо хийдэг байсан бөгөөд гэнэт төлбөр тооцоо хийх боломжгүй болсон тохиолдолд програмаас өгч буй зааварчилгааны дагуу төлбөрийн шийдэл хөгжүүлэгч байгууллагатай холбогдох бөгөөд Даянсофт ХХК руу холбогдоод таны асуудлыг шалгаж өгөх боломжгүй юм.
  2. QR-р гүйлгээ хийх үед хэрэглэгч QR кодыг уншуулж төлбөрөө шилжүүлсэн боловч тодорхой шалтгааны улмаас (Цуцлах товчийг дарсан, Интернетийн тасалдсан, тухайн төлбөрийн сервистэй холбогдож чадаагүй г.м) ebarimt хэвлэгдэж гараагүй тохиолдол гарч болно. Энэ үед
    • Дансанд төлбөр орж ирсэн эсэхийг шалгана.
    • Хэрэв мөнгө орж ирээгүй бол дахин гүйлгээг хийнэ.
    • Харин мөнгө нь орж ирсэн тохиолдолд захиалгыг дахин үүсгэж төлбөрийг БЭЛЭН гэж сонгож баримтаа хэвлэнэ. Энэ тохиолдолд өдрийн хаалт хийхэд бэлэн, бэлэн бус хэсэгт уг дүнгээр зөрүү үүсэх ба Үйлдэл -> Мөнгө нэмэх, хасах -> Шилжүүлэх цонхоор Бэлэн -> Бэлэн бус шилжүүлэг хийж залруулах боломжтой.