Компьютер, шаардлагатай тоног төхөөрөмж


Шинэчилсэн:2024/03/26 Унших:6 мин 40 сек

Анхаарах зүйл: Програмын анхны суурилуулалт хийхэд зайлшгүй интернет холболт хийсэн байх шаардлагатай. Програмын суурилуулалтыг зайнаас интернетээ хандаж хийнэ. Програм ашиглахад цаашид интернет зайлшгүй шаардлагатай бөгөөд байгууллагын өндөр хурдны интернет холболттой байхыг шаарддаг. Хэрвээ өрхийн интернет, wifi modem зэрэг ашиглах тохиолдолд дата дуусах, удах, унших, програмд хандахгүй байх, мэдээлэл хадгалах, илгээх, шинэчлэх боломжгүй болох эрсдүүд үүсч болзошгүйг анхааруулж байна.

Хэрвээ танай байгууллага зөвхөн Dayansoft ERP систем ашиглах бол Windows 10 ба 11 үйлдлийн системтэй desktop эсвэл laptop компьютер бэлдсэн байхад хангалттай.

Dayansoft ERP програм суулгах компьютерын санал болгох үзүүлэлт:

Desktop Laptop2

Dayansoft POS програм дангаар ажиллах компьютерын санал болгох үзүүлэлт:

Хэрвээ танай байгууллага Dayansoft POS програм ашиглах буюу үйлчилгээний цэгтэй бол үйлчилгээний цэгийн онцлог, хичнээн кассын төхөөрөмж байршуулах вэ гэдгээс хамаарч бэлдэх тоног төхөөрөмж, компьютерын тоогоор бэлдэх шаардлагатай. Жишээлбэл,

Dayansoft POS програмыг Tablet/Таблет-тай холбогдон ашиглахад шаардлагатай компьютерын санал болгох үзүүлэлт:

* Кассын компьютер үзүүлэлт:

* Санал болгох таблет үзүүлэлт:

* Байгууллагын дотоод сүлжээний үзүүлэлт:

Посын принтер: 80mm өргөнтэй. Ресторан, кафе зэрэг гал тогоотой бол 2 ширхэг принтер хэрэгтэй. Гал тогоонд LAN printer буюу сүлжээний оролттой принтер шаардлагатай. Принтерүүдийг худалдан авсан газраар, эсвэл өөрсдөө компьютертаа таниулж, IP тохируулж ашиглахад бэлэн болгосон байх шаардлагатай. Сүлжээний switch: Хэрвээ 1-с олон LAN printer буюу сүлжээний оролттой принтер ашиглах бол нэмэлтээр сүлжээний switch авах шаардлагатай. Учир нь камер, принтер гээд үндсэн router-н оролт нь хүрэлцдэггүй.

Dayansoft Kiosk програм суулган ашиглах төхөөрөмжийн үзүүлэлт

Түгээмэл асуудаг асуулт:

  1. Танайх компьютер, төхөөрөмж зардаг уу?

    Манай байгууллага ямар нэг тоног төхөөрөмж огт зардаггүй, зөвхөн програм хангамж нийлүүлдэг. Хамтран ажилладаг дараах байгууллагуудыг харилцагч нартаа санал болгодог.

    • POS, касс, принтер, сканнер зэрэг төхөөрөмжийн хувьд www.kass.mn сайтаар холбогдоод мэдээллээ аваарай. Шууд холбогдох утас: 77669002 Хаяг нь, Вокзалын хойно байдаг.
    • POS, касс, принтер, сканнер зэрэг төхөөрөмжийн хувьд Систем Түүлс I System Tools пэйжээр холбогдоод мэдээллээ аваарай. Шууд холбогдох утас: 75005512, 99805512 Хаяг нь, Хүнсний 4-р дэлгүүр гэрлэн дохионоос хойшоо 300м яваад Гандигийн нэрэмжит коллежийн эсрэг талд 233а байр 101 тоот.
    • Desktop, Laptop, POS төхөөрөмжийн хувьд www.cybercom.mn сайтаар холбогдоод мэдээллээ аваарай. Холбогдох утас: 70008844, 99999020, 95959020 Хаяг нь, Computer Land-н 2 давхарт байдаг.
  2. Компьютерын үзүүлэлтийг яаж хардаг вэ? Манай энэ төхөөрөмж дээр танай програм суух уу?

    My computer, This PC зэрэг өөрийн компьютер дээр хулганы баруун товч дараад Properties товч дараад хараарай. cpu2

  3. Санал болгосноос доош үзүүлэлттэй компьютер дээр суух уу?

    Програм суух боломжтой. Гэхдээ удаан унших, гацах зэргээр програм дээр ажиллах боломжгүй, бүртгэл хөтлөх, үйлчилгээ үзүүлэхэд төхөөрөмжөөс хамаарсан хүлээлт үүсдэг тул шаардлага хангасан компьютерт суулгахыг зөвлөж байна.

  4. Windows 7 OS дээр програм суух уу?

    Боломжгүй. Windows 7 үйлдлийн системийн аюулгүй байдлын шинэчлэлийг Microsoft компанийн зүгээс 2020 оны 1-р сарын 14-с албан ёсоор зогсоосон. Хэдийгээр програм суулгаж болох боловч тус үйлдлийн системтэй компьютер нь сүүлийн үеийн вирус, халдлагад өртөх, програм хангамжууд ажиллахгүй байх эрсдэлтэй болсон. Манай програм хангамжуудын цаашдын хөгжүүлэлт, сайжруулалтууд нь тус үйлдлийн системд зохицон ажиллах боломжгүй болж байгаа тул зөвхөн Windows 10 ба түүнээс хойшхи үйлдлийн системтэй төхөөрөмж дээр програмаа суулгахыг зөвлөж байна.

    Хэрвээ таны компьютер Windows 7 үйлдлийн систем дээр манай програмыг суулгасан тохиолдолд ажиллахад хүндрэлтэй болж, элдэв доголдол гарах эсвэл огт ажиллахгүй болох үед бидний зүгээс туслалцаа үзүүлэх боломжгүйг анхаарна уу. Иймээс хэрэглэгчид маань цаг үетэйгээ хөл нийлүүлэн програмынхаа функцүүдийг бүрэн дүүрэн ашиглахын тулд орчин үеийн, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангасан Windows 10 системийг ашиглана гэдэгт итгэлтэй байна.

  5. Macbook дээр суулгаж болох уу?

    Dayansoft ERP систем Windows application бөгөөд зөвхөн Windows 10, 11 OS /үйлдлийн систем/ дээр ажилладаг. MacOS хувилбар байхгүй. Гэхдээ MacBook дээр Windows OS ажиллуулах хэд хэдэн арга байдаг:

    1. Macbook дээр Windows OS давхар суулгах. /ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага, хувь хүнд хандана уу/. Компьютер асах үед үйлдлийн системээ сонгож эхлүүлнэ.
    2. Parallels Desktop зэрэг програм ашиглан виртуал компьютер дээр Windows OS суулгах. WindowsOSonMac

    Анхаарах зүйлс (Даянсофт ХХК хариуцахгүй) :

    1. Үйлдлийн систем давхар суулгаж ашиглах үед тухайн Macbook-ийн техникийн үзүүлэлт ба виртуалчлалд ашиглаж буй програмын онцлогоос хамаарч компьютер халах, баттерэй хурдан дуусах, өөр бусад асуудлууд үүсэх тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу.
    2. Виртуал компьютер үүсгэх програмуудын төлбөр ба үйлчилгээний нөхцөл харилцан адилгүй байдаг бөгөөд тухайн програмын веб сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
  6. Зориулалтын кассын төхөөрөмж биш лаптоп дээр POS програм суулгаж болох уу?

    Боломжтой. Гэхдээ touch screen-тэй зориулалтын кассын төхөөрөмж байршуулах нь илүү зохимжтой байдаг.

  7. Огт принтергүй ашиглаж болох уу?

    Боломжтой. Баримт хэвлэхээр харах буюу дэлгэц дээр print preview байдлаар харуулж, зураг авах эсвэл шууд ebarimt уншуулаад явах боломжтой. Мөн түргэн хоол, урьдчилсан тооцоотой үед Dayansoft KDS шийдлээр гал тогоонд баримт хэвлэхгүйгээр явах боломжтой.

  8. Resolution, Scale layout хэрхэн тохируулах вэ?

    Display Scale and Layout: 100% Recommended (100%-с ихэсгэсэн тохиолдолд дэлгэц бүтэн харагдахгүй тул Display setting -> Scale and layout тохиргоог 100% дээр тохируулаарай.) ResolutionScaleLayout