Барааны бүх гүйлгээ


Шинэчилсэн:2023/09/15 Унших:3 мин 46 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Гүйлгээ

Энэ цонхонд тухайн барааны кодоор Dayansoft ERP системд хийсэн бүх баримт, гүйлгээний мэдээллийг харуулна. Зөвхөн тухайн нэг барааны кодын хувьд бүх ажил, гүйлгээг харах, хэзээ хаанаас авсан, хэзээ хэдийг зарлагадсан, борлуулсан зэрэг бүгдийг 1 дороос хянах, цаашлаад анхан шатны баримтын цонх руу дамжин шилжих боломжтой.

Видео зааварчилгааны текст мэдээлэл:

* Барааны материалын бүртгэл хөтлөхдөө яг цаг хугацааны дагуу, цаг хугацаанд нь зөв данс байршилд бүртгэх шаардлагатай байдаг. Зөв хугацаа, зөв дансаар бүртгэлээ хийгээгүйн улмаас бараа материалын үлдэгдэл хасах болдог ба хугацаа өнгөрсний дараа үүний учир шалтгааныг нь олж, засах нь амаргүй ажил болдог. Гэхдээ боломжгүй зүйл бол биш. Учир нь бараа материалын бүртгэл хөтлөхдөө програмтай байна уу, програмгүй байна уу, эксэл дээр эсвэл гараар ч нэмэх, хасах үйлдэл хийгээд үлдэгдлийг тооцож болно.  
* Dayansoft ERP системд хөтөлсөн тухайн нэг бараа кодын хувьд үлдэгдэл, гүйлгээг нягтлан шалгахдаа Бараа материал модулын Бараа кодын жагсаалтаас үлдэгдэл шалгах бараа код руу 2 удаа дараад орно. Түүний дараа Гүйлгээ цонхруу орж гүйлгээ шүүх хугацаагаа оруулаад харах дарна. Ингэснээр таны шүүсэн хугацааны хооронд тухайн бараа кодоор хийсэн бүх гүйлгээ харагдана. Тухайн шүүсэн хугацааны хувьд эхний үлдэгдэл, орлого, зарлага, эцсийн үлдэгдлийг гүйлгээ бүрээр жагсаалтаар харуулна. Бараа материалын данс тус бүрээр үлдэгдэл, гүйлгээг тулган шалгана. Үлдэгдэл хасах болсон бол тухайн дансны хувьд гүйлгээнүүдийг нягтлана. Гүйлгээний огноог буруу оруулсан жишээлбэл Худалдан авалтын хугацааг хойгуур оруулсан, эсвэл зарлагын бүртгэлийн хугацааг өмнүүр оруулсан аль эсвэл зарлага, орлогын баримт дээр тоо хэмжээгээ алдсанаас үлдэгдэл хасах үүсч болно.  
* Эдгээр шалтгаанаас гадна эхний үлдэгдэл буруу оруулсан байх магадлалтай. Эхний үлдэгдэл болон худалдан авалт зөв бол борлуулалт зөв хийгдсэн эсэхийг шалгана. Алдаатай бүртгэлээ олсон бол дээр нь дарж тухайн бүртгэл рүү ороод засварлана. 
* Хэрвээ тухайн бараа материал нь өөр нэг бүтээгдэхүүний түүхий эд материал болж орц нормд ордог бөгөөд тухайн орц нормыг буруу оруулсан, тухайн буруу орц нормоороо автомат зарлага үүсгэсэн бол мөн үлдэгдэл буруу болоход нөлөөлнө. Орц нормоорх зарлагыг хянахдаа Тайлан - Үйлдвэрлэл - Материалын зарлагын хяналт тайлангаас хянаж, буруу бол  Үйлдвэрлэл - Стандарт орц цонхноос засах боломжтой. 
* Уг тайлангаар шалгахад тухайн материал орсон бэлэн бүтээгдэхүүний борлуулсан тоо нь зөрүүтэй харагдаж байвал тухайн барааг дахин өөр барааны орц норм хэсэгт тохируулсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, давхар дамжсан орцонд тохируулсан гэсэн үг. Тэгэхээр түүнийг Үйлдвэрлэл - Орц норм цонх руу орж материал кодоор хайж олоод тухайн материал орсон бэлэн бүтээгдэхүүний код нь цааш дахин өөр бүтээгдэхүүний орцонд орсон эсэхийг шалгана. Уг тохируулсан хэмжээг буруу тохируулсан байх магадлалтай учир шалгаад буруу байвал засаад хадгална. Орц нормыг засч зөв болгосны дараа буруу орцоор хийгдсэн дотоод зарлагын баримтыг устгаад дахин дотоод зарлага цонхонд орц нормоор зарлагыг шинэчлэн татах үйлдэл хийнэ. Дараа нь барааны гүйлгээ, үлдэгдлээ дахин шалгаарай. 

Тайлан хэлбэрээр харахыг хүсвэл Тайлан -> Бараа материал -> Бараа материалын үлдэгдэл баримтаар тайлангаас мөн харж болно.

ItemTransaction2

Бараа материалын бүртгэлээ хянах, хасах үлдэгдэл үүссэн шалтгаан, алдаатай гүйлгээ баримтаа хайж олоход энэ тайлан, энэ цонхыг ашиглах нь оновчтой. Жишээ нь, дээрх зурагт Eden 0.7L нэртэй барааг 4 бараа материалын дансаар орлого, зарлагын гүйлгээ хөтөлсөн ба 15010103, 15010104 дансууд хасах үлдэгдэлтэй болсон байна. Шалтгааныг гүйлгээгээр задлаад харахад 15010103 дансанд орлого 1, зарлага 2 хийсэн учраас -1 үлдэгдэлтэй, 15010104 дансанд орлого аваагүй зарлага 3 учраас -3 үлдэгдэлтэй болсон нь тодорхой харагдаж байна.

Энэ цонхноос тухайн кодоор

Анхаарах зүйл: