Цалингийн загвар


Шинэчилсэн:2024/01/23 Унших:5 мин 22 сек

Dayansoft ERP системийн цэс: Цалин -> Цалингийн загвар

Систем суурилуулах үед

цалингийн загвар үүсгэж, тохируулаад тухайн загварт цалингийн үзүүлэлтүүдээр цалингийн томъёо зохиосон байна. Энэхүү 2 загвараар 2021 он ба түүнээс хойш оны цалинг бодно. Он солигдох үед 2022, 2023 гэх мэт шинэ загвар үүсгэх шаардлагагүй ба 2021+ загварыг сонгож бодолтоо хийнэ. Жич, 2021 оноос өмнө хэрэглэгч өөрсдөө дурын цалингийн загвар нэмж, засах боломжтой байсан бол 2021 оноос зөвхөн програм хөгжүүлэгчийн зүгээс програмын шинэчлэлээр оруулах өөрчлөх боломжтой болгож өөрчилсөн.

Энэ цонхонд зөвхөн тухайн цалингийн загвараас ашиглах буюу цалин бодолтонд харуулах үзүүлэлтүүдийг Бодолтонд харуулна чеклэх, харагдах Дараалал, харагдах Өргөн, Тайланд, картанд харуулах эсэх, Тогтмол утга зэргийг тохируулах боломжтой. Хэрэглэгч цалингийн томъёонд өөрчлөлт оруулах боломжгүй ба зөвхөн Даянсофт ХХК-с хууль, журмын өөрчлөлтийн дагуу системд өөрчлөлтийг оруулж, системийн шинэчлэлээр бүх харилцагч байгууллагад нэгэн зэрэг автомат хийгдэнэ.

Цалингийн загварт дээрх өөрчлөлтийг хийсэн бол Хадгалах товч дарна.

Сонгогдсон цалингийн загварт харгалзах үзүүлэлтүүд, тэдгээрийн томъёо, тайлбар жагсаалтаар харагдана.

Цалин бодолдонд шинээр багана нэмж байнга харуулахдаа: SalaryTemplate

  1. Шүүлт хийх мөр оруулж ирнэ.
  2. Бодолтонд харуулах баганаа олно.
  3. Бодолтонд харуулна буюу эхний багана чеклэж сонгоно.
  4. Дараалал хэсэгт тоо өөрчилвөл харагдах байдал өөрчлөгдөнө. Жишээ нь, Илүү ажилласан цагийн дарааллыг 2 болговол Сарын ажлын хоног ард орж ирнэ. Дарааллын дугаар давхцаж болно.
  5. Хадгалах товч дарна.
  6. Шинээр цалин бодолт үүсгэхэд таны өөрчилсөн оруулсан байдлаар харагдана.

Анхаарах зүйл:

Цалин бодолт цонхыг нээсний дараа Цалингийн загвар дээр өөрчлөлт оруулаад (багана нэмсэн, хассан, дараалал өөрчилсөн) хадгалахад Цалин бодолт цонхонд өөрчлөлт нь шууд ордоггүй. Энэ тохиолдолд:

  1. Цалингийн загвар дээрээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Цалин бодолтоо эхлээд хадгална.
  2. Цалин бодолт цонхонд Үйлдэл -> Шинэ товч дараад дахин шинээр Салбар нэгж, Цалингийн загвараа сонгоход өөрчлөлт нь орно.
  3. Цалин бодолтын жагсаалт руу буцаж ороод өмнө хадгалсан Цалин бодолт руу ороход өөрчлөлт орсон байх болно.