CRM буюу харилцаа холбоо


Шинэчилсэн:2023/06/29 Унших:4 мин 24 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Харилцаа холбоо

Аливаа бизнес, ажил хэрэг бүгд хүмүүсийн хоорондын харилцаа холбоонд үндэслэн хийгддэг. Харилцагч байгууллагатайгаа үл ойлголцсоноос болж ажил хэрэг, бизнес эрсдэлд орох, алдагдал хүлээх зэрэг сөрөг нөлөөллүүд гарч болно. Харилцагч гэлтгүй компанийн дотоод ажилтантай хүртэл янз бүрийн бизнесийн, хувийн харилцаа, хэлэлцээр, ажил үүрэг даалгавар өгөх зэрэг харилцаа холбоо үүсгэдэг. Эдгээр бүх харилцаа холбоо буюу CRM (customer relationship management)-г энэхүү цонхонд оруулна. Харилцаа холбоо нь дараах байдлаар янз бүрийн төрөлтэй байж болно.

Ингэж бүх харилцагч, ажилтнуудтай, компаний дотоодод болж байгаа бүх харилцаа холбоо, ажил үүргээ бүртгэснээр эргээд хийгдсэн, хийгдээгүй, хоцорсон ажлуудыг хянах, хариуцлага тооцох, алдаагаа олох, засах, процессоо сайжруулах боломжтой болно. Хүн гэдэг робот, компьютер биш учраас бүгдийг толгойдоо цээжлээд бичиж үлдээхгүй санаад явах боломжгүй юм.

038

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Мөн Үйлдэл -> Нэмэх (метагаас) товчийг дарж метаг ашиглаж байнга давтагддаг, багц ажил, утгуудыг олноор нэмэх боломжтой.Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Үйлдэл-Хувилах, жагсаалтаас сонгоод хулганы баруун товч дараад Хувилах дарж бүртгэлийг хувилах боломжтой.

Жагсаалт дээр хулганы баруун товч дарснаар:

Албан бичиг, тушаал шийдвэрийг Үндсэн тохиргоо -> Харилцаа холбоо цонхонд бүртгэх боломжтой.

039

Эхлээд Үндсэн тохиргоо -> Харилцаа холбоо цонхыг дээрх загварын дагуу болгож тохируулна. Тохируулахдаа зөөх баганын толгой мөр дээр mouse1 дараад чирч дарааллын дагуу болгоно. Үүний дараа жагсаалтын толгой мөрөнд mouse2 дараад “Багана тохируулах” дээр дарж Column chooser цонхыг гаргана. Уг цонхонд жагсаалтад харуулахгүй багануудын чекийг аваад Харагдацыг хадгалах (Save layout) дарж хадгална.

Харилцаа холбоо цонхыг тохируулсны дараа бүртгэл хөтлөх бөгөөд бүртгэл нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Албан бичиг, тушаал шийдвэрийн сканердсан файлын замыг Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Файл цонхонд бүртгэх боломжтой. Бүртгэхийн тулд эхлээд компьютерын D: диск дотор эсвэл онлайн cloud directory-т ирсэн бичиг, явсан бичиг, тушаал гэх мэт ангилсан фолдер үүсгэж сканердсан файлаа уг фолдеруудад хуулна. Үүний дараа Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхны жагсаалтаас албан бичиг ирүүлсэн эсвэл албан бичиг явуулсан харилцагчийн бүртгэл рүү орж Файл талбарт файлын замыг нь зааж өгнө.

Энэ цонхыг ашиглан ирсэн, явсан бичиг, албан бичиг, тушаал шийдвэрийг бүртгэх жишээ,

Албан бичиг, тушаал шийдвэрийн сканнердсан файлын замыг Үндсэн тохиргоо-Харилцагч-Файл цонхонд бүртгэх боломжтой.

Зөвлөмж: Гадаад дотоодын CRM системүүд нь маш олон цонх, функц боломжуудтай байдаг. Бид үүнийг хамгийн minimal байдлаар нэг цонхонд багтааж, 2018 оноос хойш өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол ашиглаж байна. Олон функц боломжтой байлаа гээд тэдгээрийг ойлгож хэрэглэх, нэгтгэж харах, ашиглахгүй байх зэрэг янз бүрийн асуудал үүсдэг.