Хөрөнгийн элэгдэл


Шинэчилсэн:2023/11/27 Унших:4 мин 27 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн элэгдэл

Энэ цонхонд үндсэн хөрөнгийн элэгдэл тооцсон бүртгэлийг жагсаалтаар харуулна. Элэгдэл тооцохдоо Шинэ (Ctrl+N) товч дарна. Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн элэгдэл -> Шинэ

Энэ цонхонд хөрөнгийн элэгдлийг тайлант хугацаагаар болон борлуулах үед зөвхөн тухайн хөрөнгийн хувьд тооцоолж бүртгэл хийнэ. Хөрөнгийн элэгдэл байгуулж хадгалахад систем автоматаар цаанаа журнал бичилт хийнэ. Үүссэн журналын бичилтийг Ерөнхий дэвтэр -> Гүйлгээний жагсаалт цонхноос харж болно.

23

Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

  1. Хөрөнгө сонгож элэгдүүлэх бол жагсаалтаас элэгдэл тооцох хөрөнгийн Тооцох багана дахь checkbox-ийг сонголтыг болиулж, зөвхөн элэгдүүлэх хөрөнгөө чеклэнэ.
  2. Цонх руу шинэ горимд орохд бүх хөрөнгийн элэгдэл тооцогдсон байх ба тооцогдоогүй бол дахин тооцоолохдоо Үйлдэл -> Тооцох товч дарна.

Хөрөнгийн элэгдлийг систем автоматаар тооцоолж элэгдлийн дүнг Тооцсон элэгдэл багананд харуулна.

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Хэрэв хөрөнгийн элэгдэл тооцохгүй байвал тухайн хөрөнгийн орлого болон эхний үлдэгдэл оруулсан баримт дээрх Элэгдэж эхлэх огноо гэсэн баганад байгаа огноог шалгана. Жишээ нь: Баримт дээрх Элэгдэж эхлэх огноо 2022.07.01 байвал энэ хөрөнгийн элэгдэл 2022.07.02-ны өдрөөс тооцогдох юм. Харин 2022.06.30 ба түүнээс өмнөх хугацаагаар элэгдэл тооцоход энэхүү хөрөнгийн элэгдэл тооцогдохгүй гэсэн үг. AssetDef

Анхаарах зүйл:

Хөрөнгийн элэгдэлтэй холбоотой хуулийн өөрчлөлтүүд:

4 дүгээр зүйл.Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө эзэмшсэн барилга, байгууламж, газрын тохижилтоос бусад үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тооцож, албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.

5 дугаар зүйл.Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө эзэмшсэн барилга, байгууламж, газрын тохижилтын элэгдэл, хорогдлын шимтгэл байгуулах хугацааг доор дурдсан журмаар тодорхойлно:

5.1. 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу элэгдүүлээгүй үлдсэн жилийн 40 жилд эзлэх хувийг тооцно.

5.2. 25 жилээс энэ хуулийн 5.1-д заасан хувиар элэгдэл, хорогдол байгуулаагүй жилийг тооцно.

5.3. Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг энэ хуулийн 5.2-т заасан элэгдэл, хорогдол байгуулаагүй жилд хуваан 2020 оноос эхлэн татварын жил бүр байгуулах элэгдэл, хорогдлын хэмжээг тооцно.**

Хөрөнгийн элэгдэл тооцохдоо дээрх журмын дагуу Хөрөнгийн элэгдэл цонхонд тухайн ашиглах жил өөрчлөгдсөн хөрөнгүүдийн хувьд “Ашиглах жил” баганаа шинэчилж, гараас оруулаад элэгдлээ тооцно. Жишээ нь, Барилга 25, компьютер тоног төхөөрөмж 2 жил гэх мэт.