Нууц үг солих, сэргээх


Шинэчилсэн:2024/02/23 Унших:0 мин 48 сек

Системд нэвтэрсний дараа цонхны дээд хэсэгт байрлах нэвтэрсэн хэрэглэгчийн нэр дээр дарж Change password товчийг дарна. Жишээ нь, та Admin хэрэглэгч бол Admin дээр дарна.

ChangePassERP

Энэ цонхонд системд нэвтрэх нууц үгээ солино. Аюулгүй байдлын үүднээс нууц үгээ тогтмол хугацаанд шинэчилж байх шаардлагатай. Төрсөн он, сар, нэр зэрэг бусад хүмүүс мэдэж болох нууц үг хийхээс татгалзах хэрэгтэй. ChangePassERP1 Нууц үгээ солихдоо цонхны доод хэсэгт байрлах системд нэвтэрсэн хэрэглэгчийн нэр дээр дараад Нууц үг солих товч дарна.

Хэрвээ нууц үгээ мартсан бол Admin хэрэглэгчид хандан Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхонд шинэ нууц үгийг оруулаад нэвтэрнэ үү. Харин Admin хэрэглэгч өөрийн нууц үгээ мартсан тохиолдолд Даянсофт ХХК руу хандан шинэ нууц үг сэргээлгэн авах боломжтой.

Хэрвээ та компьютераа түр орхин холдох тохиолдолд цонхны доод хэсэгт байрлах системд нэвтэрсэн хэрэглэгчийн нэр дээр дараад Logout товч дарна.